Э.Энхтөр: НИТХ-ын сонгуульд МАН-аас БАЯНГОЛ ДҮҮРЭГТЭЭ НЭР ДЭВШИХ ЭРХЭЭ авлаа

С.Гандэлгэр
2024/09/17

НИТХ-ын сонгуульд МАН-аас БГД-т нэр дэвшигч Э.Энхтөр өөрийн цахим хуудастаа НИТХ-ын сонгуульд нэр дэвших эрхээ авсан болон цаашид иргэдээ төлөөлөн хичээж ажиллана гэдгээ илэрхийллээ. 

Тэрбээр "Нийслэлийн Иргэдийн төлөөлөгчдийн хурлын сонгуульд Монгол ардын намаас БАЯНГОЛ ДҮҮРЭГТЭЭ НЭР ДЭВШИХ ЭРХЭЭ авлаа. Миний бие Баянгол дүүргийн ИТХ-ын төлөөлөгч, УИХ-ын Тамгын газар, Нийслэлийн Засаг даргын тамгын газарт ажиллах хугацаандаа Хууль тогтоох болон Хүнсний аюулгүй байдал, хүн амын эрүүл, аюулгүй амьдрах орчин нөхцөлийг сайжруулах, боловсролын чанар хүртээмжийг нэмэгдүүлэх чиглэлүүдэд онцгой анхааран ажиллаж ирлээ. Одоо Нийслэлийн Засаг даргын Нийгмийн бодлогын зөвлөхөөр ажиллаж байна.

Цаашид “Хүнээ дээдэлж, Хөгжилд түүчээлэх Баянгол” дүүргийн төлөө иргэдээ төлөөлөн шийдлийг олж, хариуцлагатай ажиллана." гэжээ. 



Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна