Засгийн газар хуралдаж байна

Zuv.mn
Өчигдөр 09 цаг 05 минут

Өнөөдөр болох зарим чухал үйл явдлын мэдээллийг хүргэж байна.

-Засгийн газрын ээлжит хуралдаан Төрийн ордонд болно

9:00-12:00 цагт: Сэтгүүлчид Иргэний нисэхийн ерөнхий газрын үйл ажиллагаатай танилцана. 

11:30 цагт: Кино урлаг дэмжих сангийн II-р ээлжийн сонгон шалгаруулалтаар дэмжигдсэн мэргэжлийн сургалт зохион байгуулах “Кино зураглаач, гэрэлтүүлгийн сургалт 2024” төслийн үр дүнг дүгнэн, Зайсангийн Прайм синеплекс театрт батламж гардуулна. Утас: 90118182

-НЗДТГ, БОУӨЯ хамтран "Ногоон технологи-2024" өдөрлөгийг Д.Сүхбаатарын талбайд зохион байгуулна.

-Аймаг, нийслэл, сум, дүүргийн ИТХ-ын сонгуулийн тухай хууль, тогтоомжийн онцлох зохицуулалт, сурталчилгаа болон 2024 оны ээлжит сонгуулийн үйл ажиллагааны зохион байгуулалтын талаар сэтгүүлчдэд зориулсан сургалт СЕХ-ны байранд болно. 

-“Дэлхийн эмэгтэйчүүдийн чуулга уулзалт”-ын хүрээнд зохион байгуулж буй  “Манлайллын 17 төрх” гэрэл зургийн үзэсгэлэн есдүгээр сарын 22-ныг хүртэл Чингис хаан Үндэсний музейд үргэлжилнэ.

-"Увдист өргөө" үзэсгэлэн Монголын уран зургийн галерейд энэ сарын 24 хүртэл үргэлжилнэ.

"Цайны их зам" үзэсгэлэн Монголын Үндэсний музейд 10 дугаар сарын 3-ныг хүртэл үргэлжилнэ.



Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна