П.Сайнзориг: Төрийн албан хаагчийн эрх зүйн байдал, нийгмийн баталгааг дээшлүүлэхэд онцгой анхаарал хандуулна

С.Гандэлгэр
2024/09/18

УИХ-ын дарга Д.Амарбаясгалангийн захирамжаар Төрийн албаны тухай хуулийн хэрэгжилттэй танилцаж, санал, дүгнэлт гаргах, холбогдох хууль, тогтоолын төсөл боловсруулах ажлын хэсэг байгуулагдсан. Ажлын хэсгийн ахлагчаар УИХ-ын гишүүн Г.Дамдинням ажиллахаар болсон байна. 

Тэгвэл тус ажлын хэсгийн гишүүн П.Сайнзориг Төрийн албаны тухай хуулийн хэрэгжилт болон өөрчлөлт шинэчлэл, төрийн албан хаагчдын эрх зүйн байдал гэх мэт асуудлууд дээр анхаарал хандуулан ажиллахаа илэрхийллээ. 

Тэрбээр "УИХ-ын даргын 73 дугаар Захирамжаар байгуулагдсан Төрийн албаны тухай хуулийн хэрэгжилттэй танилцаж, санал, дүгнэлт гаргах, холбогдох хууль, тогтоолын төсөл боловсруулах үүрэг бүхий Ажлын хэсгийн гишүүнээр ажиллахаар болжээ. Төрийн албаны тухай хуулийг бүхэлд нь шинэчилж Нийтийн албаны тухай, Төрийн жинэхэнэ албаны тухай хууль болгохоор өмнө нь боловсруулсан төсөлд тусгаж байсан ур чадвартай, цомхон төрийн албыг бий болгох, нийтийн албаны ангилалыг тодорхой болгох, үүнтэй уялдуулж цалин хөлсний бодлого, хариуцлага, урамшууллыг зохистой зохицуулах, НҮБ, түүний төрөлжсөн байгууллагын байнгын албан тушаал дээр ажиллаж буй иргэдийн төрийн албаны шат шатны албан тушаалын сонгон шалгаруулатад оролцох боломжийг нээх, орон нутгийн түвшинд ажиллаж буй төрийн албан хаагчийн эрх зүйн байдал, нийгмийн баталгааг дээшлүүлэх гэх мэт асуудалд онцгой анхаарал хандуулах болно. Та бүгд санал, шүүмжээ харамгүй илгээгээрэй" хэмээн өөрийн цахим хуудастаа бичсэн байна. 



Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна