Т.Батцогт: Дарга биш хүүхэд төвтэй хот болгоно

Х.Есү
6 цаг 52 минутын өмнө

Сар бүрийн 30 мянган төгрөгний хүүхэд хөгжлийн картаар хүнс авч болохгүй, архи, дарс авч болохгүй гагцхүү хүүхдийн хөгжил, хүсэл мөрөөдөлд зарцуулагдах болно

НИТХ-ын сонгуулийн сурталчилгаа албан ёсоор эхэлж, Нийслэлийн Ардчилсан нам “ХҮҮХДИЙН ТӨЛӨӨ ХОТ” байгуулах зорилго, мөрийн хөтөлбөр, тунхагтайгаар энэ удаагийн НИТХ-ын сонгуульд оролцож буйгаа зарласан. Нийслэлийн Ардчилсан намын дарга Т.Батцогтоос дараах асуултад хариулт авлаа.

-Энэ удаагийн сонгуульд та бүхэн “Хүүхдийн хот” уриатайгаар оролцож байгаа. Хүүхдийн төлөө гол бодлого зорилтоо хандуулсан шалтгааныг тайлбарлана уу?

-Дэлхий дахинд хүүхдэд ээлтэй, хүүхдийн стандартыг хангасан хот нь ажиллаж амьдрах бүх л стандартыг хангасан хот гэж тооцогддог. Иймээс ирэх 4 жил хүүхдийн явган хүүхдийн дугуйн зам, аюлгүй зам, ногоон байгууламж, цэцэрлэгт хүрээлэнтэй, камержуулалттай эрүүл аюулгүй хотыг бий болгохын төлөө ажиллана гэж зорьж байна.  МАН эрх барьж байсан өнгөрсөн хугацаанд, өнөөдөр ч нийслэл хүндээ, хүүхдэдээ ээлгүй хот болсоныг нийслэлчүүд бүгд хүлээн зөвшөөрч дүнгээ тавина гэдэгт итгэлтэй байна. Хүүхэд бүрийг гэрээсээ гараад 10-15 минутын дотор сургуульдаа алхаад хүрдэг болгохын төлөө өөрөөр хэлбэл ДАРГА БИШ ХҮҮХЭД ТӨВТЭЙ хот болгохын төлөө бид ажиллана.

-Сонгуульд санал өгдөггүй хүүхдүүдийг голчлон анхаарч бодлогоо тодорхойлсон нь маш талархууштай санагдаж байна. Хүүхэд бүрт сар бүр хөгжлийн 30 мянган төгрөгийн карт өгөх хуулийн төслийг өнөөдөр УИХ-д өргөн барьж хэлэлцүүлж байна. Хуулийн төслийн гол агуулга, хэрхэн хэрэгжих вэ?

-АН анх хүүхдийн мөнгө санаачлан хэрэгжүүлж эхэлсэн. Тэгвэл одоо хүүхэд бүрийн нэр дээр нээгдэх сар бүрийн 30 мянган төгрөгтэй хүүхэд хөгжлийн карт нээж өгөх юм. Энэхүү картаар Монгол хүүхэд бүр өөрийн хүссэн спорт, урлаг, оюуны спортын дугуйландаа хамрагдах боломжтой болно. Сар бүрийн 30 мянган төгрөгний хүүхэд хөгжлийн картаар хүнс авч болохгүй, архи, дарс авч болохгүй гагцхүү хүүхдийн хөгжил, хүсэл мөрөөдөлд зарцуулагдах болно.

-Хөгжлийн картыг хүүхдүүд зөвхөн сурч боловсорч, урлаг спортын дугуйланд хамрагдана гэсэн үг үү?

-Хүүхдүүд хүссэн урлаг, спорт, хичээлийнхээ дугуйланд суух боломжтой болно. Өнөөдөр боломжтой айлын хүүхдүүд л дугуйланд хамрагдаж байна. Тэгвэл бид хүүхдүүдээ төрөөс ийнхүү бодлогоор хамруулна. Бидэнд ирээдүйд зөв хүн хэрэгтэй. Зөв болгохын тулд хүүхэд байхаас нь дэмжих ёстой юм. Ингэж хүүхэд хөгжлийн карт гаргахад бидэнд сард ердөө 30 тэрбум төгрөг хэрэгтэй.  Эрх барьж байгаа намынхан 40 их наядаар нь идэж хүүхэддээ, хүндээ дайсагнасан хөндий хүйтэн бодлого явуулж, эрсдэлтэй, ээлгүй хот бүтээж байгаатай хэрхэвч эвлэрч болохгүй.



Сэтгэгдэл (2)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
  • 202.126.90.228
    2 цагийн өмнө

    Энэ нэг гайтай мэдрэл дурак бнаа 100000 төгрөгнийх нь 50000 г өөрөө зарцуулдаг дансанд нь хийгээд өгчих

    Хариулах
  • 103.41.93.246
    3 цагийн өмнө

    30 мянган төгрөгний ямао сургалт дугуйлан байх вэ… дандаа гай болох юм сэдэж явдаг женкочид новшнууд шүү

    Хариулах