М.Цэвээнравдан: Ханбогд суманд урьд өмнө байгаагүй их бүтээн байгуулалтуудыг богино хугацаанд хийж гүйцэтгэсэн

Х.Есү
2024/10/08

Өмнөговь аймгийн АН-аас ИТХ-д Хайрхан багт нэр дэвшигч Мөнхбаярын Цэвээнравдан Мөрийн хөтөлбөрийнхөө үзэл баримтлалыг ийн тодорхойлжээ. 

Төсвийн тухай хуулийг шинэчлэн баталсантай холбогдуулан сумын төсвийн орлого эрс нэмэгдэж, сүүлийн жилүүдэд их бүтээн байгуулалт хийх боломжууд бүрджээ. Тодруулбал, 2020 оноос өмнө сумын нийт төсөв 10 тэрбум төгрөг хүрдэггүй байсан бол хуулийг өөрчилснөөр сүүлийн дөрвөн жилд 100 гаруй тэрбум төгрөгөөр бүтээн байгуулалт хийх сайхан боломж бүрдсэн байна. 

Энэхүү боломжийг ашиглан Өвөрхангай аймгийг хөгжүүлэх “Нутгийн хишиг” хөтөлбөрийн хүрээнд Ханбогд суманд 2020-2024 онд боловсролын болон эрүүл мэндийн байгууллага, хөдөө аж ахуй, аялал, жуучлал гээд бүх салбарт  урьд өмнө байгаагүй их бүтээн байгуулалтыг хийж, Оюутолгой-Ханбогд чиглэлийн авто замаас Дэмчог руу 17,5 км урттай хатуу хучилттай автозам, цахилгааны эх үүсвэрт холбох, сургуулийн биеийн тамирын гадна талбай, цэцэрлэгийн их засвар, уурын зуухын өргөтгөл, үүрэн телефоны сүлжээ шинээр хийх, гэр хорооллыг цэвэр бохирт холбох зэрэг ажлыг амжилттай гүйцэтгэж, урьд өмнө байгаагүй их төсвөөр бүтээн байгуулалтуудыг богино хугацаанд хийж гүйцэтгэсэн байна.



Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна