Эрүүл мэндийн салбарын удирдаx ажилтны магистерийн нээлт боллоо

Х.Есү
2024/10/08

Эрүүл мэндийн яам болон СЭЗИС хамтран эрүүл мэндийн салбараар мэргэшсэн бизнесийн удирдлагын магистрын хөтөлбөрийг шинээр үүсгэн байгуулж эхний ээлжийн элсэлтээ авахад бэлэн боллоо.

Өнөөдөр СЭЗИС, Эрүүл мэндийн яамтай хамтран “Эрүүл мэндийн салбарын удирдах ажилтны магистрын хөтөлбөрийн нээлт”-ийн арга хэмжээг зохион байгууллаа. Тус нээлтийн үеэр  “Эрүүл мэндийн байгууллагын менежментийн тулгамдаж буй асуудал” сэдвээр илтгэлүүд тавьж нээлттэй хэлэлцүүлэг өрнүүллээ.

Санхүү эдийн засгийн их сургууль нь нийгэм, эдийн засаг, хүрээлэн буй орчны тулгамдаж буй асуудлыг шийдвэрлэх ЭНТРЕПРЕНЕР ИХ СУРГУУЛЬ байх зорилгын хүрээнд  Ахисан түвшний сургуулийг “Төр-Хувийн хэвшил-Их сургуулиуд”-ын хамтын ажиллагааны загвар болох “INDUSTRY ACADEMIA COLLABORATION MODEL” хөгжүүлэх чиглэлээр салбарын асуудалд төвлөрч, сүүлийн жилүүдэд хамтарсан сургалтууд, захиалгат судалгааны ажлуудыг идэвхтэй зохион байгуулж байна.

Үүний хүрээнд эрүүл мэндийн салбарт тулгамдаж буй асуудлуудад төвлөрсөн хэлэлцүүлгүүдийг үе шатттайгаар зохион байгуулж, хэлэлцүүлгийн үр дүнд үндэслэн мэдлэг дамжуулах үйл ажиллагааны загваруудыг 2023 оны хичээлийн жилээс эхлэн хөгжүүлэх ажлыг хэрэгжүүлж эхлээд байна.

Өнөөдрийн хэлэлцүүлгээр эрүүл мэндийн салбарт тулгамдаж буй асуудлуудаас шийдэл хүлээсэн, судалгаа шаардсан асуудлуудад олон нийт, салбарын мэргэжилтнүүд, эрдэмтэн судлаачид, бодлого боловсруулагчдын анхаарлыг хандуулахыг зорин нээлттэйгээр санал солилцлоо.

Энэхүү хэлэлцүүлэг, нээлтийн арга хэмжээнд МУ-ын УИХ гишүүн, Засгийн газрын гишүүн, Эрүүл мэндийн сайд, СЭЗИС-ийн ректор Т.Мөнхсайхан оролцож үг хэлж амжилт хүслээ.

Тэрээр хэлсэн үгэндээ салбарын шинэчлэлтэй холбоотой “Эрүүл мэндийн байгууллагын менежментийг сайжруулахад дээрх хөтөлбөрийг хэрэгжүүлснээр тогтвортой хөгжлийн зорилтыг хангах,  эрүүл мэндийн салбарын удирдах түвшинд ажиллаж буй хэн бүхэнд энэхүү магистрын хөтөлбөр өгөөжөө өгч салбарын тулгамдаж буй асуудлыг шийдвэрлэхэд хувь нэмрээ оруулах, дэмжин ажиллах чухал ач холбогдолтой болохыг онцлов.

Өнөөгийн нөхцөлд Эрүүл мэндийн тусламж үйлчилгээний тэгш хүртээмжтэй байдал алдагдсан. Гүйцэтгэлийн санхүүжилтийн тогтолцоонд шилжилт хийгдээд гуравхан жил болж байгаа ч энэ 3 жилийн хугацаанд харьцангуй хурдацтай өөрчлөгдөж, үр өгөөжтэй ажиллаж байна. Цаашид улам сайжруулж эрүүл мэндийн байгууллагуудад тулгамдсан асуудлыг олж тогтоох, тогтолцоог хэрхэн хөгжүүлэх,  иргэд эрүүл мэндийн үйлчилгээ авахдаа хүндрэлгүй, чирэгдэлгүй, сэтгэл ханамжтай, тэгш хүртээмжтэй авах нь хамгийн чухал юм. Энэ асуудлуудыг цогцоор нь шийдвэрлэхэд өнөөдрийн энэ сургалтын агуулга оршиж байгаа юм.

Зочин илтгэгчээр УИХ-ын гишүүн Т. Мөнхсайханы  зөвлөх Б.Буянтогтох “Эрүүл мэндийн салбарын удирдлагын өнөөгийн байдал, тулгамдаж буй асуудал” сэдвээр, СЭЗИС-ийн багш, Д.Гэрэлмаа PhD\ “Эрүүл мэндийн байгууллагын менежментийн үндсэн асуудал” сэдвээр, Гэмтэл согог судлалын үндэсний төвийн дэд захирал Б.Батзориг “Эрүүл мэндийн байгууллагад тулгамдаж буй асуудал” сэдвээр тус тус илтгэл тавьж, хөтөлбөрийн магистрантуудад туршлагаа хуваалцан, хэлэлцүүлгийн төгсгөлд илтгэгчдийг оролцуулсан нээлттэй хэлэлцүүлгийг СЭЗИС-ийн Ахисан түвшний сургуулийн профессор багш, С.Бямбахорлоо PhD\ удирдан явууллаа.



Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна