НИТХ-ын анхдугаар хуралдаан яг одоо болж байна. Нийслэлийн сонгуулийн хорооноос НИТХ-д орон нутгийн сонгуулийн үр дүнг танилцуулах үедээ шинэ НИТХ-ын бүтцийн талаар мэдээлэл өгснийг товчлон хүргэж байна.
Шинэ ИТХ намуудын төлөөлийн хувьд "Солонгорч" чадаагүй. МАН-аас 40, Ардчилсан намаас таван төлөөлөгч сонгогдсон. Бусад нам эвсэл боломжийн санал авсан ч жижиг мажоритар тогтолцооны дагуу нэг ч төлөөлөгчөө оруулж чадаагүй юм. Тодруулбал, ХҮН нам нийт сонгогчдын 15 хувь буюу 220,000 орчим санал цуглуулсан ч нэг ч төлөөлөгчтэй болж чадсангүй.
45 төлөөлөгчөөс,
-Анх удаа сонгогдож байгаа 27
-Хоёр дахь удаагаа сонгогдсон 13
-Гурав дахь удаагаа сонгогдсон 4
Дөрөв дэхь удаагаа сонгогдсон нэг төлөөлөгч байна.
Мөн УИХ-ын гишүүнээр ажиллаж байсан нэг төлөөлөгч /Х.Нямбаатар, МАН/ сонгоджээ.
45 төлөөлөгчийн 10 буюу 22 хувь нь эмэгтэй байгаа бол насны хувьд хамгийн ахмад нь 49, хамгийн залуу нь 30 настай, харьцангуй залуу ИТХ бүрдсэн байна.
Төлөөлөгчдийг мэргэжлээр нь ангилбал,
-Эрхзүйч 18
-Инженер 10
-Эдийн засагч 8
-Бизнесийн удирдлага 4
-Улс төр судлаач 3
-Багш 2
-Соёл урлагийн удирдлагын мэргэжилтэй 1 төлөөлөгч байна.
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэл бичигдээгүй байна