​Б.Түвшин​: 35 их наядын зарлага бол түүхэнд байгаагүй өндөр тоо

Х.Есү
4 цаг 14 минутын өмнө

Өнөөдрийн УИХ-ын чуулганаар 2025 оны төсвийг хэлэлцэж байна. Үүнтэй холбогдуулан УИХ-ын гишүүн Б.Түвшингээас цаг үеийн асуудлаар тодрууллаа. 

Б.Түвшин: "Чуулганаар төсвийн асуудал хэлэлцэж байна. Гэхдээ энэ жилийн улсын төсвийн зарлага бол түүхэн их өндөр зарлага. 35 их наяд байна шүү дээ. 

Төсвийн зарлагаа хүмүүст тайлбарлахдаа мега төслүүд болон хөрөнгө оруулалтад зарцуулна гэж байгаа. Гэтэ бодит байдал дээр хөрөнгө оруулалт болон мега төслүүд дээр 1 их наяд төгрөг л орж байгаа. Дөрвөн их наяд төгрөг нь хаашаа оччихоод байна вэ гэхээр зүгээр л урсгал зардал.

Ганцхан жишээ хэлэхэд ЖДҮ-ийн хүн гэхэд л ганцхан хууль сурталчлахын тулд 1 их наяд төгрөг зарцуулсан байна гэж ярьж байна. Зөвхөн энэ хурал сургалтын семинарт 2 их наядын тухай яригдаж байна. Энд тэнд идэж ууж байгаа зардлууд гээд л яригдаж байна. Үүнийг хасаж, нэг бол төсвийнхөө тэнцлийг сайжруулах ёстой. Үгүй бол бодитойгоор хөрөнгө оруулалтаа хийх ёстой. Үүнээс цааш авах арга хэмжээ бол УИХ-ын гишүүд бараг төсөв батлах эрхгүй шахуу л болгож байна.

Олон нийтийн дунд явж байгаа шуугианаар хүмүүсийн зүрх зоригийг нь мохоох ч юм уу, тэр тухай ярьсан хүнийг муухай харагддаг болгох гэж байна. Гэтэл цаг хугацаа дахиад л өнгөрнө. 26 их наядын урсгал зардалтай энэ Засгийн газрын бүтээмж сайн байв уу? Үүн дээр хэн хариуцлага тооцох вэ. Үүн дээр хариуцлага тооцох хүмүүсийг яагаад боомилж байгаа юм. Яагаад гүтгэж харлуулж байгаа юм. Иймэрхүү асуудлуудыг яримаар байна" гэлээ. 




Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна