Биткойны ханш 100,000 ам.доллар хүрлээ

Zuv.mn
3 цаг 1 минутын өмнө

Биткойны ханш өнөөдөр 100,000 ам.долларт хүрч, түүхэн дээд үзүүлэлтдээ хүрлээ. Тус криптовалютын ханш өнгөрсөн сарын 5 буюу АНУ-ын сонгуулийн дүн гарч, Д.Трамп ялснаас хойших нэг сарын хугацаанд 45 хувиар өсөж ийнхүү түүхэн дээд үзүүлэлтдээ хүрсэн байна. Харин оны эхнээс тооцвол даруй хоёр дахин өсөөд байгаа ажээ.

Д.Трамп криптовалютад ээлтэй улстөрч. Тиймээс криптовалют эзэмшигчид түүнийг бүрэн эрхээ хэрэгжүүлж эхэлснийхээ дараа крипто валютын зах зээлд боломж олгож, зах зээлд оролцох бололцоог нээж өгнө гэсэн хүлээлттэй байгаагаас ханш ийнхүү өсжээ. 



Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна