Соёлын сайд Ч.Номингийн багцад Соёлын ваучер буюу өсвөр үеийнхний боловсролд чиглэсэн 18 тэрбум төгрөг, “Соёлын бүтээлч үйлдвэрлэл”-ийг дэмжих зардал багтаж байсан.
Тэгвэл дээрх хоёр төсвийг танах боломж олгох учиртай хуулийн төслүүд чуулганаар орж хэлэлцэгдэхэд гишүүдийн олонх хүлээж авсангүй.
Харин төсвийн байнгын хорооны дарга Ц.Даваасүрэн энэхүү ваучерын асуудал дээр байр сууриа илэрхийлжээ.
Тэрбээр, "Нэг зүйлийг анхааруулж хэлье. Тэр ваучерын асуудлыг өмнө нь ажлын хэсгээс хасъя гэж оруулсан. Чуулган дээр бас босгосон. Дараа нь байнгын хороо ажлын хэсэг муу байна гэдэг шүү. Одоо дахиад энэ ваучерын төсвөө хамгаалж байгаа бол байнгын хороо ажлын хэсэг ч ямар ч буруугүй шүү. Үүнийг албан ёсоор хэлье. Олонхоороо шийдвэр гаргачхаад ганц хүн рүү дайраад байж болохгүй.
Ж.Баярмаа байнгын хороон дээр ороод, ажлын хэсэгт саналаа оруулаад хасуулж чадаагүй. Тийм байж одоо ингээд хамгаалаад байж болохгүй шүү" гэлээ.
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
139.5.219.46
Энэ саналыг дэмжих хэрэгтэй. Зөв асуудал байсан шүү. Би төөрөлдөж байсан хүний нэг шүү
Хариулах