Инновац, цахим бодлогын байнгын хорооны өчигдрийн хуралдаанаар Монгол Улсын 2025 оны төсвийн тухай, Нийгмийн даатгалын сангийн 2025 оны төсвийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай, Эрүүл мэндийн даатгалын сангийн 2025 оны төсвийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслүүдийн хоёр дахв хэлэлцүүлгийг явууллаа.
Энэ үеэр УИХ-ын гишүүн Ч.Ундрам өргөн нэвтрүүлэг хөгжүүлэх сангийн 1,5 тэрбум төгрөгийг цэцэрлэгийн багш нарын гүйцэтгэлд шилжүүлэх санал гаргалаа.
"Засгийн газраас төсвийн тодотголыг оруулж ирэхдээ цэцэрлэгийн багш нарын гүйцэтгэлийг 1,5 тэрбум төгрөгөөр хассан байна.
Гэтэл Өргөн нэвтрүүлэг хөгжүүлэх санд үйлдвэрлэхэд өртөг өндөр үндэсний түүх, соёл, уламжлал, хүүхэд танин мэдэхүйн нэвтрүүлэг бэлтгэн хүргэх, өргөн нэвтрүүлгийн радио телевизийн бүтээл үйлдвэрлэлийг дэмжинэ гэсэн байна.
Улс оронд тулгамдаж буй чухал асуудлаа эхэлж шийдэх ёстой. Иймд өргөн нэвтрүүлэг хөгжүүлэх сангийн үйл ажиллагааны зардлыг дорвитой танаж цэцэрлэгийн багш нарын гүйцэтгэлийн үнэлгээнд оруулах нь зүйтэй" гэж үзжээ.
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
202.126.89.161
Цэцэрлэгийн багш нар ч хүнд ажилтай шүү Зөв санаа байнаа
Хариулах202.72.240.53
Зөв санал байна шүү.
Хариулах103.168.34.124
unuudur urgun nevtruuleg sonsch hun bdg ym uu ? gaihaltai sonin sanagdaad bnaa ! henii mungunii tsavchaa ve ?
Хариулах