О.Алтангэрэл: Шүүхийн шийдвэр, цагдаагийн орон тоог нэмэх ямар хэрэгтэй юм бэ, эд нар улам тэлээд байна” гэж хэлэх гишүүн гарсанд харамсаж байна

Zuv.mn
7 цаг 30 минутын өмнө

Төсвийн таналтад Соёл, спортын яамнаас гадна хуульл сахиулах байгууллага нэлээд өртжээ. Хууль зүйн сайд О.Алтангэрэл чуулганы хуралдаан дээр энэ талаар “Төсвөө батлах гэж их юм болж байна даа хэдүүлээ. Хууль сахиулах байгууллагад ирэх жил нэмэгдүүлэх байсан зайлшгүй шаардлагатай орон тоог Ажлын хэсэг дээр 100 хувь хасаж сандаргалаа. Тэр дунд “Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллага, цагдаагийн орон тоог нэмэх ямар хэрэгтэй юм бэ. Эд нар улам тэлээд байна” гэж хэлэх гишүүн ч гарсанд харамсаж байна. 

Өнөөдөр энэ нийгмийг амар тайван байлгах гэж өдөр шөнөгүй ажиллаж байгаа энэ хууль сахиулах байгууллагынхандаа анхаарал хандуулаач ээ гэж хүссэний дүнд Ажлын хэсэг нэмэглдэх орон тооны 50 хувийг зөвшөөрсөнд талархал илэрхийлье. Мөн Цагдаагийн байгууллага Энхийг сахиулах ажиллагаанд оролцох бэлтгэл ажилд зарцуулах эх үүсвэрийг шийднэ гэж Сангийн сайд Ажлын хэсэгт амалсныг энд албан ёсоор хэлж, протоколд тэмдэглүүлье.

Салбарынхаа төлөө хичээж ажилласан Хууль зүйн байнгын хорооны дарга Дам.Цогтбаатар, гишүүн П.Сайнзориг, Х.Баасанжаргал, С.Эрдэнэболд нарт хууль зүйн салбарын алба  хаагчдын өмнөөс талархал илэрхийлье.

Үүнээс гадна цагдаагийн байгууллага яг батлагдсан нормативасаа 7000 алба хаагч, бусад байгууллагуудад 2000 алба хаагчаар дутуу ажиллаж байгаа шүү” хэмээн байр сууриа илэрхийлэв.   

 



Сэтгэгдэл (2)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
  • 202.21.118.140
    5 цагийн өмнө

    Эх орноо тонон дээрэмдэгч хулгайч нарыг хуяглан жагсаж хамгаалдаг болохоор цагдаагийн нэр хүнд жорлонд унасаан.

    Хариулах
  • 202.126.91.237
    5 цагийн өмнө

    Хууль сахиулах салбараа сайжруулаад батлан хамгаалах салбараа танах хэрэгтэй.

    Хариулах