УИХ-ын хууль зүйн байнгын хороо өнөөдөр 10.00 цагаас хуралдаж Шүүхийн ерөнхий зөвлөлийн шүүгч бус гишүүнийг томилох болон бусад асуудлыг хэлэлцсэн. Хиуралдааны үеэр гишүүн П.Сайнзориг эрдмийн зэрэг цолыг цалин хангамжтай “уясан” нь гаж жишгийг үүсгэж байгаа асуудлыг хурцаар шүүмжиллээ.
Тэрбээр “Докторын зэрэг бол албан тушаалд тавигдах шалгуур болохоос цалин хөлс нэмэгдүүлэх шалгуур биш. Докторын зэргийг цалин хөлсний нэмэгдэл болгож ашиглаж байгаа нь манай дээд боловсрол тэр дундаа докторын зэрэг олгох асуудал хавтгайрч, ямар ч үнэ цэнэгүй болгосон. Сүүлийн жилүүдэд манай төрийн алба докторуудаар дүүрсэн. Ихэнх нь цалингийн 20 хувийн нэмэгдлийг авахын төлөө.
Шинжлэх ухааны доктоыг харин цалин хөлсний нэмэгдэл болгох боломжтой” хэмээн байр сууриа илэрхийлсэн юм.
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
66.181.190.210
Сайнзоригийн хэлсэнийг дэмжиж бна. Монголд доктор, профессорын зэрэг цол утгаа алдсан. Албан тушаалд тавигдах шалгуур болгох, цалингийн нэмэгдэл олгох нөхцөл болгодгийг болиулбал төсвийн мөнгийг ихээр хэмнэнэ. Рарин эрдэмтэн докторууд мэдлэг судалгаа бичсэн нийтлэл аж ахуйн нэгж байгууллагад өгөх зөвлөгөөгөөр мөнгө олж орлогоо нэмэгдүүлж байх хэрэгтэй.
Хариулах66.181.179.132
....чг үнэн.....гэхдээ нууцаар мөнгө авдаг баых....!....жилд ч юмуу ...Монголд нууц хулгай баынаа байна....
Хариулах