АН-ын бүлэг: Хэвлэлийн эрх чөлөөний тухай хуулийн төслүүдийг танилцуулж байна

Х.Батсайхан
9 цаг 10 минутын өмнө

УИХ дахь Ардчилсан намын бүлгийн хуралдаан Их эзэн Чингис хаан танхимд болж байна. Өнөөдрийн хурлаар энэ долоо хоногт болон ойрын үед УИХ-ын нэгдсэн чуулганаар хэлэлцэх хууль, тогтоолын төсөл бол Засгийн газар хоорондын хэлэлцээрийг соёрхон батлахтай холбоотой асуудлуудыг хэлэлцэж, санал дүгнэлт гаргах юм. 

Энэ төлөвлөгөөний дагуу Жагсаал цуглаан хийх эрхийн тухай хууль, Хүний эрх, эрх чөлөөг хангахтай зарим хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хууль, Хэвлэлийн эрх чөлөөний тухай хуулийн төслүүдийг УИХ-ын гишүүн, Хууль зүй дотоод хэргийн сайд О.Алтангэрэл албаны хүмүүсийн хамт бүлгийн гишүүдэд танилцуулж байна.



Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна