УИХ-ын Ёс зүй, дэгийн байнгын хороо Ерөнхий сайд, Засгийн газрын гишүүнээр томилогдсон Улсын Их Хурлын гишүүн чуулганы ажиллагаанд оролцох журам батлах тухай асуудлыг хэлэлцэж байна.
Журам боловсруулах Ажлын хэсгийг төлөөлж УИХ-ын гишүүн А.Ариунзаяа “Засгийн газраас оруулж ирсэн асуудлыг хэлэлцэх явцад Засгийн газрын гишүүн, УИХ-ын гишүүнээр давхар ажилладаг гишүүнийг асуулт асуухгүй гэдгийг УИХ-ын дарга индрээс хэлдэг байсан бол одоо журамд оруулж өгсөн. Өөрөөр хэлбэл, танхимын зарчмаар боловсруулж, зарчмын зөрүүтэй саналаар асуулт, хариулт авч УИХ-д оруулж ирсний дараа “За би одоо УИХ-ын гишүүнийхээ хувиар үг хэлье” гэж эсэргүүцсэн агуулгатай үг хэлээд байх нь зарчимгүй асуудал юм аа.
Түүнчлэн, Засгийн газрын гишүүн хэдий их ажилтай ч УИХ-ын чуулган, Байнгын хорооны хуралд суух үүрэгтэй” гэсэн зохицуулалтыг суулгаж өгсөн” гэсэн тайлбар өгсөн. Дараа нь УИХ-ын гишүүн Ч.Лодойсамбуу “Үндсэн хууль зөрчсөн журам баталчих вий дээ. Үндсэн хуульд “УИХ, Засгийн газрын үйл ажиллагааг хуулиар зохицуулна” гэж заасан байдгийг зөрчиж байгаа юм биш үү. УИХ-ын гишүүн ард түлмний элч төлөөлөгч байтлаа УИХ-ын чуулганд үг хэлэх эрхгүй гэж юу гэсэн үг вэ” гэв.
А.Ариунзаяа энэ асуултад хариулсны дараа Б.Баярбаатар гишүүн “УИХ-ын гишүүн ард түмний элч төлөөлөгч мөн. Харин Засгийн газрын гишүүн бол биш. Хэрвээ Ч.Лодойсамбуу гишүүний асуусныг хөөвөл Сангийн сайдыг ашиг сонирхлын зөрчилтэй гээд Төсвийн байнгшын хороонд оруулдаггүй асуудал ч хуулийн зөрчил рүү татагдах магадлалтай. Яагаад гэвэл Сангийн сайд УИХ-ын гишүүн ард түмний төлөөлөгч мөн үү гэвэл мөн шүү дээ” гэж тайлбар хийв.
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
202.55.191.194
Баярбаатар юу ч гээд бгаан засгийн газрын гишүүн ард түмний элч биш гэх, Сангийн сайд уих гишүүн ард түмний төлөөлөл мөн үү гэвэл мөн
Хариулах