С.Эрдэнэбат: Хархорум хот цаасан дээрээ үлдчих вий

Zuv.mn
6 цаг 46 минутын өмнө

УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар Хархорум хотын бүтээн байгуулалт, хөгжлийг дэмжих тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хууль, тогтоолын төслүүд /Засгийн газар 2024.12.20-ны өдөр өргөн мэдүүлсэн, эцсийн хэлэлцүүлэг/-ийг хэлэлцэж байна. 

УИХ-ын гишүүн С.Эрдэнэбат "Төлөвлөлтийг нь Заавал УИХ батлах юм уу. Тэгвэл цаашид баригдах хотуудын төлөвлөлтийг ч УИХ хийх болчих юм биш үү. Бас ААН-үүдэд газар эзэмшүүлэхгүй гэж байх юм. Газар эзэмшүүлэхгүй болохоор чинь хэн ийшээ хөрөнгө оруулах юм бэ. Ингэж яваад цаасан дээрээ үлдчих вий дээ. Ер нь энэ хотод цаашдаа хүн амьдарна. Тэгвэл амьдрах үндсэн чиглэл нь юу байх юм бэ" гэж асуув. 

Ажлын хэсгийн ахлагч Г.Тэмүүлэн энэ асуултад "Хархолрум хот бол бидний эртний нийслэл байсан. Цаашид ч магадгүй, нийслэл болох боломжтой гэдэг утгаар нийслэлийн чиг баримжаатай хөгжүүлэх учраас онцгой ач холбогдол өгч байгаа. Тийм учраас газар зохион байгуулалтыг нь УИХ-аар батлахаар зааж өгсөн. Улаанбаатарын алдааг бид давтаж болохгүй. Эхний ээлжинд ингэхгүй бол болохгүй. Цаашдаа өөрчлөгдвөл Засгийн газраас оруулж ирж болно, УИХ энэ асуудал дээр хойшоо суухгүй тухайн үед нь асуудлыг нь шуурхай шийдвэрлэж өгнө. 

Хоёрт, хотын эдийн засгийн талаар асуулаа. Бид хотын хөгжлийн суурь зарчмыг хуулчилсан байгаа. Эхний асуудал нь бид эртний уламжлалаа сэргээж, өв уламжлалаа хадгалснаар цаашид оллон талт аялал жуулчлалыг хөгжүүлэх боломжтой гэж үзсэн. Цаашдаа бие дааж хөгжих боломжтой байх ёстой" гэж хариуллаа. 


"



Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна