БХЯ-нд гарсан “Төсвийн хулгай”, С.Бямбацогт сайдын барьцсан мэдэгдэл

Zuv.mn
Өчигдөр 09 цаг 45 минут

Батлан хамгаалах яам сайд, дарга нартаа төсвийн долоон сая төгрөгөөр төрсөн өдрийн бэлэг авч өгсөн хэрэг олон нийтийн анхаарлыг татаад байна. 

Гэхдээ хулгайн мөнгийг авсан /ТНБД-ын тушаалд дурдсанаар/ хүн болох сайд С.Бямбацогтын мэдэгдэл илүү анхаарал татлаа.

Батлан хамгаалахын сайд, цэргийн хүний гэхээргүй юм бичжээ. Ойлгогдож байгаа нь ерөөсөө барьцаа л байна. Энэ санаагаа ”Өмнө нь байсан уламжлал...”, “Бусад бүх яамдад байдаг зүйл” гэх мэтээр бусдаар хэлүүлж, 2018, 2021 онд гарсан ижил утгатай албан бичиг хавсаргахдаа 2024 оны буюу өөрийнх нь нэр орсон албан бичгийг орхигдуулсан байна.

Зүй нь, сайд бэлэг буюу мөнгөн аягыг аваагүй гэдгийнхээ нотолгоог оруулах ёстой байсан юм. Тодруулбал, ТНБД-ынхаа тушаалыг хүчингүй болгож, буруутай этгээдээр төлүүлсэн баримт хавсаргаж болно.

Сайд мэдэгдэлдээ “Би сайдаар байгаа цагтаа Батлан Хамгаалах Яам, ЗХЖШ-т дахиж ийм зохисгүй үйлдэл гаргуулахгүй.

Дахин хэлэхэд миний бие мөнгөн байтугай шаазан аяга ч аваагүй болохоо,, мөн хэзээ ч тийм зүйл авахгүй гэдгээ холбогдох хүмүүст хатуу сануулсан болно” гэжээ.

Төрсөн өдрийн бэлэг авах зорилготой төсвийн хулгай учраас өгөх оролдлого яаж ч бодсон оны өмнө болсон байж таарна. Түүнээс хойш бүтэн сар өнгөрөхөд сайдын хувьд ТНБД-даа хатуу сануулснаа бичгээр илэрхийлж болох байв.

Үнэхээр эгдүүцсэн бол “Би хэзээ ч авахгүй” биш, “Би ажилласан ажиллаагүй ер нь Төрийн байгууллагад ийм асуудал байж болохгүй, энэ бол төсвийн хулгай“ гэж бичих байв.

Мэдэгдлээс нь харахад, С.Бямбацогт сайд өөрийг нь явсны дараа яаманд нь дахин төсвийн мөнгөөр даргын төрсөн өдөр тэмдэглэхийг бол зөвшөөрөх ч юм шиг, ер нь л нэг зарчмын, зангарагтай байдал харуулж чадсангүй.

Тэрбээр төсвийн хөрөнгийг үр ашиггүй зарцуулж, улсад их хэмжээний хохирол учруулсан хэргийг нуугаад өнгөрүүлжээ.

Учир нь, Төсвийн мөнгийг даргын төрсөн өдөрт зарцуулах заалт ямар ч хуульд байхгүй. Бусдаар гүйцэтгүүлэх гэх мэт асуудлууд л байгаа байх. Тэр утгаараа энэ бол нэр төрлийн Төсвийн хулгай. Эрүүгийн хуулийн 2.5 дугаар зүйлд:  

4.Энэ хуульд заасан дараах хохирлын хэмжээг доор дурдсанаар ойлгоно:

4.1."их хэмжээний хохирол" гэж тавин мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөг, түүнээс дээш хэмжээг;

4.2."үлэмж хэмжээний хохирол" гэж арван мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөг, түүнээс дээш хэмжээг;

4.3."бага хэмжээний хохирол" гэж гурван зуун нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөг, түүнээс доош хэмжээг гэж заасан байдаг. Тэгэхээр, БХЯ-нд төсвийн мөнгийг үр ашиггүй зарцуулж, улсад "их хэмжээний" хохирол учирсан байж болзошгүй байна. Учир нь, сайдын аваагүй аяга одоо хаана байгааг тодорхойлох боломж алга.  




Сэтгэгдэл (4)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
  • 103.57.94.77
    Өчигдөр

    ТНБД сайддаа пялдагдаад муу ухна тэглээ гээд чи муу генерал болох юм уу? энэ Бямбацогт сарлаг царайлчаад угаасаа бүтэхгүй гар шүү энийг төрөөс хөөж явуульяа тэр нутагтаа очоод багийн дарга хийгээд хүн амьтан хүүхэд хөгшдөөс хол яваарай чи пошёл ты

    Хариулах
  • 103.71.101.161
    Өчигдөр

    хог

    Хариулах
  • 66.181.184.94
    Өчигдөр

    Энэ бузар хулгайч авсан ч аваагүй гэж хээвнэг нэг мэлзэж чадна, хулгайг өөрөөсөө зайлуулж уснаас цэвэр гарах муу аргаа мэдэх хүн. Ийм л ёс зүйгүй, шударга бус, төсөв хумслаад сурцан хулгайчид төрийн сайдын сэнтийд залрахаар яаж хөгжихөд, яаж ч хулгай, авилгал арилахав дэ. Энэ балан хамарт өөрөө л уриалсан байж таараа. Тийм л гэмгүй юм бол тэднийхээ өмнөөс уучлал гуйгаад огцрооч, чи чадкүй л дээ. Хулгайч хулгайчаа барьж өгдөггүй юм

    Хариулах
    • 202.9.46.5
      Өчигдөр

      tiim ee