Хоошорюү С.Бямбасүрэн: Сүмогийн ертөнцөд хөл тавьснаас хойш Ёкозуна болох нь миний мөрөөдөл байсан. Улам хүчтэй зогсох болно

С.Гандэлгэр
Өчигдөр 12 цаг 10 минут

Мэргэжлийн сүмогийн Хацү Башёд озэки Хоошорюү С.Бямбасүрэн хоёр дахь удаагаа түрүүлж, ёкозүна цол хүртэх болзол хангасан. Улмаар Японы сүмогийн холбоо ээлжит бусаар хуралдаж, түүнийг ёкозүна цол хүртсэнийг албан ёсоор баталлаа. 

Ингэснээр тэрбээр Японы мэргэжлийн сүмо бөхийн 74 дэх их аварга, Монголоос төрсөн зургаа дахь ёкозуна болж буй. 

Тэрбээр ёкозуна цол хүртэх үеэрээ “Сүмогийн ертөнцөд хөл тавьснаас хойш энэ миний мөрөөдөл байсан. Энэ жаргалтай мэдрэмжийг илэрхийлэх үг олдохгүй байна. Би улам их хичээх болно. Юу ч болсон би хүчтэй зогсох болно" хэмээн хэлсэн байна.



Сэтгэгдэл (1)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
  • 66.181.191.33
    Өчигдөр

    Баяр хүргэе. Хүчтэй, ухаантай, зоригтой байгаарай

    Хариулах