Сонгуулийн үеэр ашигласан "Starlink" төхөөрөмжийг хэрэгцээтэй ЕБС-иудад шилжүүлэх хүсэлт тавьжээ

Zuv.mn
18 цаг 20 минутын өмнө

Инновац, цахим бодлогын байнгын хороо энэ намрын чуулганы хугацаанд хийсэн ажлаа тайлагнаh o-tj mev хорооны дарга Ж.Золжаргал Сонгуулийн үеэр ашигласан, одоо ашиглалтгүй байгаа Starlink төхөөрөмжүүдийг шаардлагатай сургуулиудад шилжүүлэх санал гаргасан талаараа мэдээллээ. 

Тэрбээр "Боловсролын байгууллагуудад интернэтийн чанар, хүртээмж муу байна. "Багадаа 57 байрлалд хөдөлгөөнт интернэтийн эх үүсвэр байх шаардлагатай" гэсэн дүгнэлтийг Боловсролын яамнаас авсан. Нөгөө талд СЕХ, УБЕГ-ын сонгуулиар ашигласан 400 орчим "Starlink" төхөөрөмж хураалттай байдаг. Тэднээс сургуулиудын интернэтийн асуудлуудыг шийдэх хүсэлтийг ЗГХЭГ-т тавьсан. Одоогоор хариу ирүүлээгүй байна" гэсэн байна. 



Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна