Ч.Лодойсамбуу: Шүүмжилсэн хүнийг элдэвлэж гэр бүлийнх нь хүний бизнесээр хүртэл оролдож байна

Х.Есү
2025/01/31

УИХ-ын гишүүн Ч.Лодойсамбуу өөрийн цахим хуудсаараа дамжуулан цаг үеийн шинжтэй зарим асуудал дээр байр сууриа илэрхийлжээ. 

Тэрбээр, "

Эсэргүүцэж жагсвал мөрдөж мөшгинө, шалгаж байцаана, ажлаас нь халуулна. Шүүмжилж үг хэлсэн УИХ-ын гишүүнийг элдэвлэж гэр бүлийнх нь хүний бизнесээр хүртэл оролдож байна. Энэ бол дарамт, дарангуйлал. Засагт хамтарсаных олон жил чадаагүй ажлуудаа хийж эхэлж байгаа, зөв. Гэвч хүний эрх, эрх чөлөө гэдэг тэр том төслүүдээс бол хамаагүй үнэтэй шүү. Засаг төрийг Ю.Цэдэнбал даргаас хойш хамгийн удаан толгойлж байгаа Л.Оюун-Эрдэнэ дөрвөн жилд улсаа ардчиллын индексээр 20 байр, авлигын индексээр 11 байр, хэвлэлийн эрх чөлөөний индексээр 41 байр ухрааж хурдтай дордуулсан. Эдийн засаг өслөө л гэнэ. 

Хилийн гадна нүүрсний үнэ өсч урд хөрш нэг жилд 80 сая тонн нүүрс худалдаж авсан нь Л.Оюун-Эрдэнийн зол болохоос гавьяа биш. Ахынхаа хар пиараас давж тэр гээд хэлчих олигтой ажил хийгээгүй энэ Ерөнхий сайд Их хуралд 42 суудал авч олуулаа болсон Ардчилсан намын бүлгийн улсаа бодсон шийдвэрийн хүчинд одоо л харин хийсэн ажилтай хүн нэр зүүчих гээд яваа. Хоёр тал болж аваад учир зүггүй байлдаж тоглох гэж биш ажил хийх гэж, сайныг нь дэмнэх гэж улс төрд орсон болохоор урдахаа л хийгээд Засгийн ажлыг тэр энэ гэж нэг их эсэргүүцэхгүй байгаа. 

Хянах, засах, эрүүл шүүмж өрнүүлэх бүх боломжийг хааж улам хайрцаглаж эмзэглээд дарангуйллаа энэ мэт улам дархлаад байх юм бол огцруулж орхиход тэгэж их хайрлаад байх Ерөнхий сайд, Засгийн газар биш шүү дээ. Таван нам, эвслийн 126 гишүүнтэй парламент хамтарсан засаг байгуулаад ажиллуулж чадахаа харчихсан. Дарангуйлагчгүй Засгийн газар босгочихож дөнгөнө. Хүний эрх, эрх чөлөөнд эмзэглэлгүй итгэдэг, ардчиллаа хайрладаг, эвийг эрхэмлээд ажил хийчих хүн олдох л байлгүй дээ" гэжээ.



Сэтгэгдэл (5)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
  • 66.181.187.175
    2025/02/01

    Дэмий сайхан чалчихаас өөр ямар ч ил шидгүй, толгой хоосон боловч санаа том энэ бандийг төрд гаргасан та бил Д л буруутай шүү, ядаж байхад түүнд мэдэхгүй юм гэж байхгүй, олон нийт нийгэмд юу гэж яривал таалагдахаа мэдэрдэг болчихсон зүгээр л нэг сэтгүүлч шүү дээ Түүнээс нэг аж ахуйн ажил хийж, хүн удирдаж зохион байгуулж үзээгүй сайхан попорогч гарцаагүй мөн шүү

    Хариулах
  • 103.168.34.54
    2025/02/01

    jenko ah bhd duug n buulgaj chadna uu ? ta nar hutsaldaj bhs uur yu chadav ? shuuh n hurtel hamtaaraa ulruu n yvj bg bish uu ?

    Хариулах
  • 176.5.52.157
    2025/01/31

    Үгүй тэгээд ажил нь болохгүй, авилгад идэгдсэн, хэвлэл, хүний эрх зөрчигдсөн гээд байгаа бол даруйхан кноп дараад буулгаач! Тэгээд Лодой өөрөө ерөнхий сайдаа хий л дэ. Амжилт хүсье харин!?

    Хариулах
  • 202.126.89.50
    2025/01/31

    Эзнийхээ даалгавраар хуцдагаа больж өөрийнхөөрөө байх хэрэгтэй хүзүүгүй хулгайчийн хүүхэлдэй

    Хариулах
    • 66.181.180.104
      2025/02/01

      Лодой ч хүзүүгүйн хүүхэлдэй мөөн.Гэхдээ өөрийнх нь гэм нүглийн яриад эхлэхээр хүзүүгүй мангасыг дарах гэж байна гэдэг мессёж цацаад ард түмэнд горьдлого төрүүлээд аргацаагаад байгаа Оюунэрдэний тэнэглэл хэрээс. хэтэрч байгааг хэлэхээс. өөр яах билээ.Боловсролгүй чадвар, чадамжгүй Оюунэрдэнэ попорч аслахаас өөр юу хийж байна.