Гэртээ угаартаж нас барсан гэр бүлийн талаар цахим орчинд тархсан мэдээлэл олны шүүмжлэлийг дагуулаад байна. Өчигдөр гэр бүлийн зургаан хүнээ алдсан цэргийн алба хаагч О.Одбаяр олон нийтэд хандан мэдээлэл хийсэн юм.
Энэ талаар УИХ-ын гишүүн Ч.Лодойсамбуу өөрийн байр сууриа илэрхийлжээ.
Тэрбээр,
"Энэ мэдээг сонсоод эмгэнэх биш нам дарах гэж оролдож байгаа нь л манай Ерөнхий сайдын үнэн нүүр царай. Заавал бичиг сачиг өргүүлж, кноп тоолж, тоолуулж иргэдээ талцуулж бослого тэмцэл хутга шөвөг бололгүй хүн ёсоор, улсын Ерөнхий сайдын хувьд эс үйлдлийнх нь золиос болж зуурдаар тэнгэрт хальсан тэр олон хүний араас эмгэнэл илэрхийлээд өөрөө огцорч болохгүй юу?
Бид тийм байхыг шаардах эрхгүй юу? Бүхнийг албан шахалт, шаардлагаар, аргагүйн эрхэнд оруулж шийдэх гэдэг бидний энэ хүсэл л өнөөгийн дүлий, бүх хүнийг эрхэндээ оруулж хайрцаглах гэсэн дарангуйлагчдыг төрүүлсэн шүү дээ.
Би сайн мэдэж байна. Одоо тэд яаралтай хуралдаж байгаа. Гэхдээ утаа угаарын тухай биш энэ асуудлыг яаж өндөр авхуулахгүй намжаах вэ, бурууг хэн рүү нялзаах вэ, өөрсдийг нь шүүмжилж байгаа хүмүүсийг сошлд хэрхэн дүүжлэх вэ, яаж дарамталж сөгдүүлэх вэ, УИХ дотор Засгийг огцруулах хөдөлгөөн яаж гаргахгүй байх вэ гэдэг дээр ухаанаа уралдуулж суугаа" гэжээ.
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
202.179.18.135
Хуцдаг хүн бэ.Өөрөө огцор.Элбэгдорж та 2т сайхан шалтаг болж дээ.
Хариулах202.72.245.207
uchamsraaraa Ouunerdene ! ogchorson deer ! , chumuus masch ich buchimdaltai odor chonogiig arai chiij ongoorooj bna
Хариулах66.181.185.232
Оюун-Эрдэнэ яахаараа огцрох ёстой бэ Сайн ажиллаж байгаа шүү
Хариулах59.153.112.27
ehlel ni danhan tolgoitoos ehleltei erguu pda mini
202.179.24.254
Оюукагийн...... -г долоогч уу?
66.181.190.28
Санал нэг.
202.55.188.82
Огцорлоо гээд байдал өөрчлөгдөх үү
202.55.188.45
kkkk chi bugs doloogood s.han amidarch bgaa bol boloo doo