​Булган аймгийн Засаг дарга Д.Пүрэв-Очирыг огцруулжээ

Х.Есү
5 цаг 53 минутын өмнө

Булган аймгийн Засаг дарга Д.Пүрэв-Очирыг хууль зөрчсөн хэмээн үзэж АТГ-т өгсөн талаар бид өмнө нь мэдээлсэн

Тэгвэл тус аймгийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал өнөөдөр хуралдаж, 58.6 хувийн саналаар Засаг дарга Д.Пүрэв-Очирыг огцруулжээ. Хурал хаалттай болж, нийт 29 төлөөлөгч оролцсоноос 17 төлөөлөгч дэмжсэн байна. 

Булган аймгийн Засаг дарга Д.Пүрэв-Очирыг:

-Хутаг-Өндөр сумын засаг дарга О.Далайцэрэнг хууль бусаар томилсон,

-Булган аймгийн Засаг даргын тамгын газрын дарга Д.Наранбаярыг хууль бусаар томилсон,

-Төрийн албаны тухай хуульд зааснаар Засаг дарга нь гурваас доошгүй жил төрийн албанд ажилласан байх шаардлагатай гэх заалтыг зөрчсөн,

-Гадаадад сурч байгаа хүүхдүүдийн тэтгэлгийг зогсоосон гэх үндэслэлээр огцруулжээ. 

Иргэдийн төлөөлөгчдийн хурлын саналыг Ерөнхий сайдад удахгүй уламжлах юм байна.



Сэтгэгдэл (4)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
  • 202.179.18.6
    53 минутын өмнө

    Маш зөв ш йдвэр гаргасан бн эртнээс алдаа оноог нь засаж залруулаад явах ёстой

    Хариулах
  • 59.153.115.26
    1 цагийн өмнө

    зөв шийдвэр гаргажээ

    Хариулах
  • 203.91.115.45
    3 цагийн өмнө

    Болж байгааг нь байлгаад болж бүтэхгүйг нь ингэж шийдэж байвал төрийн алба цэвэрлэгдэх байх.

    Хариулах
  • 202.126.88.218
    4 цагийн өмнө

    Харин ч шударга төлөөлөгчидтэй, мундаг аймаг байна

    Хариулах