МCS компанийн хуулийн хэлтсийн дарга З.Төрмандахыг ТЕГ-аас саатуулсан байж болзошгүй

Х.Есү
2025/02/19

"МCS" компанийн Хуулийн хэлтсийн дарга З.Төрмандахыг АТГ болон цагдаагийн байгууллагаас саатуулсан гэх мэдээлэл цахим орчинд цацагдаад байна. 

"Тавантолгой"-н ордын нэг хэсэг болох "Ухаа худаг"-ийг "Энержи ресурс" компанид хэрхэн олгосныг шалгах ажлын хэсэг байгуулагдаж, Хууль зүйн сайд О.Алтангэрэл ахалж буй. 

Үүний хүрээнд "Энержи ресурс" компанийн толгой компани болох "МCS" компанийн хуулийн хэлтсийн дарга З.Төрмандахыг саатуулан шалгаж байна гэх мэдээлэл бий. 

Уг хэргийн талаар АТГ-ын хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах ажилтан, комиссар Б.Билэгтээс тодруулахад "Авлигатай тэмцэх газраас ямар нэгэн баривчилгаа хийгдээгүй" гэх мэдээллийг өглөө. 

Харин Цагдаагийн ерөнхий газрын хэвлэл мэдээллийн төвийн ахлах мэргэжилтэн Ц.Баярбилэгээс тодруулахад "Манай асуудал биш" гэв.

"МCS" компанийн хуулийн хэлтсийн дарга З.Төрмандахыг тагнуулын байгууллагаас саатуулсан байж болзошгүй ба хууль бусаар тагнах, чагнах үйл ажиллагаа явуулж байсан гэх үндэслэлээр саатуулан байцаалтын ажиллагааг үргэлжлүүлэн явуулж байгаа гэх мэдээлэл байна. 

Өөр эх сурвалжийн мэдээлснээр тухайн хэрэгт холбогдуулан "МCS" компанийн ажилтнуудыг нь мөн шалгаж байгаа гэлээ. 



Сэтгэгдэл (3)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
  • 103.57.92.11
    Өчигдөр

    насаараа хуулийн байгууллагад ажиллсан байж ямар тэнэг хог вэ х хуульчийн нэр гутаасан новш юм даа хэдэн төгрөгний төлөө монголыг худалдчих юм байна даа

    Хариулах
  • 184.151.190.41
    2025/02/20

    Unitel bol MCS iin bas neg tagnah baiguulaga shu 8811/8888 tai dugaariig uls tur biznes huuli gaali shuuhiinhend ezemshuulj ulmaar tednii bairlal duudlaga messej utsan hariltsaand medeelel bolobsruulalt hiij tagnaj bdag gesen dee Unuteliin data tubiig ni ene nuhriin M Armor company hamgaalj bdag bas Unitel deer ayulgui baidliin alba huuliin bagt ni dandaa eruugiin tsagdaagiin ajil garal uuseltei humuus ajillaj bga gedeg

    Хариулах
  • 66.181.187.158
    2025/02/19

    Газарын доорх баялаг бүх АРД түмний өмч бүгд шудрага байцгаа бүх эзэмшиж байгаа ордуудын 43 хувь баялгийн санд байрших ёстой

    Хариулах