Ж.Батзандан: Стратегийн ордыг хууль ёсны дагуу авсан уу гэдгээс шалтгаалж хэлцэл хийх, хийхгүйгээ шийднэ

Х.Батсайхан
2025/02/20

Засгийн газрын бүрэн эрхт төлөөлөгч Ж.Батзандан мэдээлэл хийж байна. Тэрбээр “Төрөөс үүрэг өгсөн. Стратегийн орд газруудыг эзэмшсэн олигархиудтай үзэлцэж байна.  

Өнөөдөр Монгол Улсад Стратегийн 55 орд байгаа. 2007 онд УИХ-ын тогтоолоор 16 ордыг Стратегийн орд гэж баталсан. Мөн 38 ордыг хавсралтаар баталж, Стратегийн ордын жагсаалтад оруул гэж баталсан. Гэтэл энэ ордуудыг одоо хулгайлаад дууслаа.

Удахгүй Тагнуулын ерөнхий газар, Татварын ерөнхий газар, Гаалийн ерөнхий газар зэрэг холбогдох газруудаас Стратегийн ордуудын талаарх бүх мэдээллүүдийг гаргуулж авна.

ҮАБЗ-д асуудал оруулна. Стратегийн ордуудыг шалгаад хууль бусаар авсан бол хэлэлцээр хийхгүй. Лицензийг нь цуцлаад дараагийн компанид нь өгнө. Хууль ёсоор авсан бол хэлэлцээр хийнэ.

Ашигт малтмал, газрын тосны газрын анхны даргаар долоон жил ажилласан Д.Жаргалсайхан гэхэд Стратегийн жагсаалтад багтсан Цайрын ордыг хууль бусаар хувийн хэвшилд өгч, өөрөө хувь эзэмшигч болсон.  

Хавсралтад байсан 38 ордыг 18 жил оруулахгүй гацааж, жижиглэн хуваагаар хулгай хийлээ.

Жишээ нь, Ховд аймагт байдаг Хөшөөтийн уурхайг хэдэн олигарх, гэр бүл аваад 10 жижиг хэсэгт хуваасан байна. Тэгээд нөөцийг нь дараад бүртгүүлчихсэн байх жишээтэй. Энэ ордыг Стратегийн ордын жагсаалтад авах асуудлыг удахгүй УИХ-д оруулна.

Ерөнхий сайд өчигдрийн Засгийн газрын хуралдаанаар үүрэг өгсөн. Алдагдсан ордуудаа даруй буцааж авах хэрэгтэй гэж. Тэгэхгүй бол бослого гарна шүү.

Бидний сайн мэдэх Эрдэнэт УБҮ-ийн стандарт бус овоолгыг ашиглаж байгаа гурван орд байгаа.

“Ачит ихт”, “Зэс эрдэнийн хувь”, “Эрдмин” гэж байгаа. “Зэс эрдэнийн хувь” ХХК-ийн ард хоёр УИХ-ын гишүүн байгаа. “Эрдмин”-ийг “Эрдэнэт”-ийн захирал байсан хүний хүүхдүүд эзэмшдэг. “Ачит ихт” бол П.Цагаан дарга, Ц.Элбэгдорж хоёрын эзэмшдэг орд. 

Оюутолгой гэхэд нөөц нь 2040 онд дуусаж, тавхан хувь нь үлдэх гэж байна. Монголын баялгийг аваад банкинд тавьж өрөнд оруулдаг энэ завхралыг цэгцлэх цаг болсон" гэлээ.



Сэтгэгдэл (4)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
  • 66.181.177.236
    2025/02/27

    Shudraga 6uulaa bolii

    Хариулах
  • 66.181.179.95
    2025/02/20

    Том авилагч гарч ирлээ дээ ккк

    Хариулах
  • 66.181.176.252
    2025/02/20

    ОЮУН-ЭРДЭНИЙГ ОГЦРУУЛАХГААД БАЙСАН НЬ ИЙМ УЧИРТАЙ ЮМ БАЙЖ. ЧИНГИС ГЭЛ ҮҮ НЭГ ТОМ НЭРТЭЙ НӨХӨР ЖАГСААЛ САНХҮҮЖҮҮЛСЭНГЭЭД БАЙСАН .ХААЧСАН БЭ

    Хариулах
  • 66.181.176.252
    2025/02/20

    ГАНЦ САЙДЫН ТУШААЛААР СТРАТЕГИЙН ОРД АВЧ БОЛДОГ ЮМ УУ САЙД НЬ МОНГОЛЫН БАЯЛГИЙН МЭДДЭГ ТИЙМ ТОМ ЭРХ МЭДЭЛТЭЙ ЮМ УУ. САЙХАН ЮМ БИШ ҮҮ. ЗАВХАРСАН ЮМ ЗӨВХӨН ХУУЛЬГҮЙ МОНГОЛД.

    Хариулах