Өнөөдөр /2025.02.21/ төрийн ордонд "Стандарын хэрэгжилт ба эрх зүйн орчин" сэдэвт нэгдсэн хуралдаан болж байна.
Хуралдааны үеэр Монгол Улсад хүчин төгөлдөр хэрэгжиж байгаа стандарын хэрэгжилтийн талаар Шадар сайд С.Амарсайханаас тодрууллаа.
Тэрбээр "1990 оноос хойш шинжлэх ухааны салбарын үндэс болсон стандарт хэмжил зүйн байгууллага, төрөөс хэрэгжүүлэх бодлого шийдвэрүүд нь орхигдсон эзэнгүй болсон байсан. Өөрөөр хэлбэл, өнгөрсөн хугацаанд стандарттай холбоотой бодлого, шийдвэр, хяналт эзэнгүй, орхигдсон байв. Одоо энэ асуудал УИХ-ын түвшинд яригдаж байна.
Хууль эрх зүйн шинэчлэлийг хийх асуудлыг ойрын хугацаанд Засгийн газарт оруулж, танилцуулна. УИХ-ын хаврын чуулганаар өргөн барина. Ингэж өргөн барьснаар бид стандартын хууль эрх зүйн орчноо сайжруулж чадна.
Өнөөдрийн байдлаар Монгол Улсад 6700 гаруй стандарт үйлчилж байна. Түүний 44.8 хувь нь олон улсын стандартын шаардлага хангасан гэж байгаа боловч, хэрэгжилт нь тэр хэмжээнд байж чадахгүй байна. Салбар бүрт стандарт хэрэгжиж мөрдөгдөхгүй байна" гэлээ.
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
103.212.117.28
ЭНЭ ХҮН ХИЧНЭЭН ЖИЛТӨРД БАЙВ. ҮХСЭНЭЭ ХИЙЖ БАЙСАН ЮМ. САЯ ГАДНААС ИРСЭН ХҮН ШИГ.ЭВЭРТЭЙ ТУУЛАЙ ҮЗСЭН ШИГ. ОДОО БОЛИОЧ
Хариулах103.212.117.28
ЗАСАГ НЬ МӨРДҮҮЛЭХ НЬ ЯАСАН ЮМ БЭ. ӨӨРСДӨӨ ҮЛГЭР ЖИШЭЭ БАЙСАН БОЛ. ДЭЭДЭХ НЬ УУДЛАА ОЛОХГҮЙ ДООДОХ НЬ ИНГЭНЭ ШҮҮДЭЭ ӨӨРӨӨ ЗАСАГ БИШ ЮМ УУ.
Хариулах103.212.117.28
ЮУН СТАНДАРТ. ХУУЛЬ Ч МӨРДӨГДӨХГҮЙ БАЙНА. БҮХ ЮМ ХЯМРААД .
Хариулах