Д.Цогтбаатарын оронд З.Энхболд УИХ-ын гишүүн болохоор “ЧИЧИРЧ” байна

Zuv.mn
Өчигдөр 13 цаг 00 минут

Шүүхийн шийдвэр албажих хугацаа дууссанаар УИХ-ын гишүүн Д.Цогтбаатарыг эгүүлэн татах нь тодорхой болоод байсан билээ.

Тэгвэл өнөөдөр Улсын дээд шүүхээс Хөгжлийн банкны гэх тодотголтой хэргийн оролцогчдод хяналтын шатны шүүх хуралдааны тогтоолыг гардуулж байна.

УИХ-ын гишүүн Д.Цогтбаатар болон түүний өмгөөлөгч нараас төлөөлж одоохондоо тогтоолоо гардаж аваагүй байгаа аж.

Харин нөгөө талд нөхөн сонгууль сонгуульд, Д.Цогтбаатарын оронд нэр дэвших вэ гэдэг анхаарал татаж байгаа.

Хөшигний ард хамгийн сайн тохироогоо хийж чадсан хүнээр З.Энхболд яриагдаж байна.  З.Энхболдын хувьд сүүлийн үед эрх баригчдыг илтэд налж, Тавантолгойн бүлэг ордын нэг хэсэг болох Ухаа худгийг хууль бусаар Эм Си Эс авсан зэрэг сэдвээр ил гарч, галын дэмжлэг үзүүлж яваа.

Харин МАН-аас Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга Г.Занданшатар, УИХ-ын гишүүн асан, Ерөнхийлөгчийн зөвлөх Г.Ганболд, МАН-ын бүлгийн дарга асан Д.Тогтохсүрэн нарын нэр яригдаж байгаа юм.

Үйл явцыг эргэн сануулбал, УИХ-ын гишүүн Даваагийн Цогтбаатар Улсын дээд шүүхээс оны өмнөхөн буюу 2024.12.11-нд ял сонссон байдаг.

Тодруулбал, Хөгжлийн банкны хэрэгт нь 20 сая төгрөгийн торгууль, хоёр жил нийтийн албанд томилогдох эрхийг нь хасах шийдвэр гаргасан. Энэ нь бүрэн эрх нь хэрэгжиж байгаа УИХ-ын гишүүн шүүхээс ял авч байгаа анхны тохиолдол болж буй.

Дээд шүүхийн тогтоол гардсанаар Д.Цогтбаатарыг УИХ-ын гишүүнээс эгүүлэн татах процесс эхлэх нь тодорхой болов.

Монгол Улсын Үндсэн хуулийн 29-р зүйлийн 3-т "Улсын Их Хурлын гишүүн бүрэн эрхээ хэрэгжүүлэхдээ өргөсөн тангаргаасаа няцаж Үндсэн хууль зөрчсөн бол түүнийг Улсын Их Хурлын гишүүнээс эгүүлэн татах үндэслэл болно. 

Улсын Их Хурлын гишүүн гэмт хэрэгт холбогдсон тухай асуудлыг Улсын Их Хурлын чуулганаар хэлэлцэж, бүрэн эрхийг нь түдгэлзүүлэх эсэхийг шийдвэрлэнэ. Тухайн гишүүн гэмт хэрэг үйлдсэн гэж шүүх тогтоовол Улсын Их Хурал түүнийг гишүүнээс нь эгүүлэн татна" хэмээн заажээ.

 Мөн Улсын Их Хурлын тухай хуулийн 9.1.5. "УИХ-ын гишүүн гэмт хэрэг үйлдсэн болох нь хуулийн хүчин төгөлдөр болсон шүүхийн шийдвэрээр тогтоогдсон" тохиолдолд гишүүний бүрэн эрх заасан хугацаанаас өмнө дуусгавар болох үндэслэл болно гэж заасан байдаг аж.



Сэтгэгдэл (13)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
  • 66.181.161.149
    7 цагийн өмнө

    Тогтохсүрэнгийн оронд Юмжирдуламыг томильёо Цогтбаатарыг боовдохнээ гоё юмнууд ч болохнээ нөхөн сонгуульд хүч үзэх нь бүгдээрээ үхнээ ха ха бэлтрэг хотонд гэтэх нь сайхаан сайхан алалцаач гөлөгнүүдээ

    Хариулах
  • 43.242.243.136
    10 цагийн өмнө

    З.Энхболд яагаад болохгүй гэж.Дэмжих хэрэгтэй.

    Хариулах
  • 103.212.117.28
    22 цагийн өмнө

    ХАМААГҮЙ ДЭЭр. ЯДАЖ ЭНХБОЛД ДУГАРНА ГЭЭД БОДОХОД СЭТГЭЛД ТАЙВАН.

    Хариулах
  • 103.145.234.110
    23 цагийн өмнө

    Энхболд нь хамаагүй дээр шүү.Наадуулаа бодвол нэр цэвэр.эх оронч хүн.Хэлэх юмаа хэнээс айхгүй хэлдэг зоригтой хүн гэж боддог.

    Хариулах
  • 202.55.188.90
    Өчигдөр

    З.Энхболд гарсан нь дээр шүү ! Зандан онгон, Тогтохсүрэн хулхи гээд хогын шааруудыг ард иргэд сонгоогүй дургүй байхад л Тооноор саарал ордонд үүрэлчэх юмаа ! Эд заавал саарал ордонд л орохгүй бол үхчих , шоронд орчих гээд байдаг юм байхдаа ????

    Хариулах
  • 66.181.187.69
    Өчигдөр

    Зөв л чичирч байгаа юм байна. Дэмжинэ

    Хариулах
  • 103.57.92.11
    Өчигдөр

    занданшатар арай л мэдлэгтэй дөлгөөн шүү гэхдээ энхболдыг бас бодох л хэрэгтэй дээ эдгээр хүмүүс цогтбаатараас хамаагүй дээр туршлагажсан улс төрч нар

    Хариулах
    • 202.131.233.131
      17 цагийн өмнө

      занданшатар донгио ш тээ болио

  • 202.9.40.104
    Өчигдөр

    З г дэмжиж бна шүү. Аль ч нам нь. Тэр ардад баялгийг авч үлдсэн юм.

    Хариулах
    • 122.201.31.212
      18 цагийн өмнө

      Дэмжинэ

  • 66.181.160.114
    Өчигдөр

    Тогтохсүрэн бол зүгээр зайл. Зандка Өрсөлдөөд хэрэггүй ээ мөнгөний гарз. Энхболдыгоо л гарагчих.

    Хариулах
    • 122.201.31.71
      19 цагийн өмнө

      Зандка дээр юм болуудаа?

    • 66.181.161.228
      Өчигдөр

      Зандан шатар арай дээр