Өнгөрөгч долоо хоногт Засгийн газрын бүрэн эрхт төлөөлөгч Ж.Батзандан "Н.Номтойбаяр, Н.Цэлмүүн хоёрыг баян болгох гэж монголчууд төрөөгүй" хэмээн мэдээлэл хийх үеэрээ хэлсэн. Тэгвэл МАК-ийн Ерөнхийлөгч Н.Цэлмүүн хариу мэдэгдэл хийжээ.
Тэрбээр "Ард түмний баялгийг хулгайлсан гэх. Монгол улс хуульт ёстой, төрт улс аа. Өнөөдөр мөрдөгдөж байгаа бүхий л хууль журам, тогтоомжийн хүрээнд, эзэмшсэн мэргэжлийнхээ хүрээнд л уул уурхайн бизнес эрхэлж байгаа. Хүн бүрт ийм боломж байгаа. Боломжоо амжилттай ашиглаад явж байгаа бизнесмен, аж ахуйн нэгжүүд зөндөө л байна.Бид үүсгэн байгуулагдсанаас хойш 3 их наяд төгрөгийг улсын төсөвт төвлөрүүлж, тэтгэвэр, тэтгэмж, сургууль цэцэрлэг, эмч, цагдаа, төрийн алба хаагч гэх мэт нийгмийн бүхий л давхаргад хөрөнгө оруулалт, төсвийн эх үүсвэр болоход хувь нэмрээ оруулж ирсэн.
Бизнесээс олсон хуримтлагдсан ашиг, орлогоо буцаад улс орны хаа нэгтээ бүтээн байгуулалт хийж, хөгжил дэвшилд оруусан. Нийт мөнгөн төгрөгөөр илэрхийлвэл 2 их наяд төгрөг болжээ. (Бодит жишээ Евроблок, Евроцемент, Евровиндоор үйлдвэрүүд, Цагаан Суварга төсөл, Хүннү Эйр, г.м) Төсвийн захиран зарцуулалтад бид оролцох эрх мэдэлтэн биш, тэгш бус хуваарилалт үүсгэсэн тэр түшмэдүүд хариуцлагын эзэд шүү дээ. Хурааснаар, хорьсноор, намнаснаар ард иргэд маань амар сайхандаа жаргана гэнэ үү? Авлаа, өглөө гэж бодоход юу шийдэх вэ. Төр хамгийн муу менежер байдаг. Тэнд өмч эзгүйддэг, тэнд албан тушаалтаны бизнес цэцэглэдэг, тэнд тэдний "тавиул" дарга нарын тансаглал хэтэрдэг. Төр "ард түмэндээ" эргүүлэн авчирлаа гэж тэд попорно. Үүний ард төрийн өмч нэрээр эрх мэдэлтнүүд өөрсдөө авдаг. Өөрсдөө ашиг олох эх үүсвэр болгодог" хэмээн жиргэсэн байна.
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
202.9.46.58
Зүгээр л 34% ийг буцааж өгч өөрсдийнхөө ч нэр хүндийг бод. Та нар өгөх ёстой. Ямар та нарын махаа идэж босгосон хувийн хөрөнгийг чинь булаах санаа энд байгаа биш.
Хариулах202.126.91.72
Сү Батболдын эрхийн тэнэг Баттүшигтэй сууж нялх ногоо зулгаасан хулгайчын охин юу ярина вэ та нарын тансагласан мөнгөөр хичнээн сургууль цэцэрлэг барьж хичнээн ядуу айлууд хоолтой орон гэртэй болох байсныг бодож байсан уу америк англи францаар яаж тансаглаж баярхаж явдгийг чинь бүгдийн мэднэ шүү олон юм ярилгүй хулгай хийсэн ордуудаа эзэн болсон ард түмэнд нь өгөө хулгайч эцэг чинь та нарт хулгайлж олж өгөө биз дээ одоо зүгээр л өгчих
Хариулах202.179.3.97
Үнэхээр л мэдээлэлийн давуу байдал эрхэлж байсан албан тушаалаа ашиглан хязгааргүй их орд газруудыг шудрага бусаар авч ашигласан л бол хэдчинээн ажлын байр, хэдчинээн үйлдвэр завод байгуулсан нь огт хамаагүй бүх ард түмний өмчийг шудрага бусаар эзэмшсэнийхээ төлөө хариуцлага хүлээх учиртай. Жишээ нь айлын 10 үхрийг хулгайлж аваад 10 айлд 5 үхрийг нь хувааж өгөөд өөрөө 5'ыг нь авсан байвал 10 айлд тус болсон байна.Энэ гэмт хэрэг биш байна,10 үхрээ алдсан айлын хохьно гэж болохгүйтэй ижил юм. Хүн болгонд ийм боломж байгаа гэж хэзээ ч байхгүй,юун олон сая тонн нөөцтэй орд байтугай 0 07 га хашааны газрыг сонгосон газраа авах эрхгүй байгааг энэ бүсгүй мэдэхгүй бөгөөд өөрсдөө ямар бохир аргаар ийм их баялагт эзэн суудгийг бүү мэдээ!!! Төрийн өмчит аж ахуйн нэгжийн удирдлага ухамсараа уландаа гишгэж өмч шамшигдуулдаг нь үнэн байж болох бөгөөд энэ нь баялгийг хувьдаа завшсан хувийнхан төрийг гутаах доош хийх далим олз болж байгаа нь нууц биш. Төрийн аж ахуй тийм муу юм бол Уулын баяжуулах Эрдэнэт үйлдвэрийг хувьд аваад жилдээ дөнгөж 600 сая татвар төлж байсныг төр эргүүлж аваад нэг их наяд болгосныг ерөнхийлөгч У.Хүрэлсүх сайшааж төр муу менежер биш гэдгээ харууллаа гэж онцлон тэмдэглэж байсан.Бүх ард түмний хязгааргүй их баялгийг шудрага бусаар авч олсон орлого ашгийнхаа маш бага хувиар татвар төлж өөрсдийн өмч хөрөнгийн зузаатган үйлдвэр үйлчилгээгээ өргөжүүлэн ажилчин хүний хөдөлмөрийг мөлжиж үйлдвэрлэсэн бүтээгдэхүүн үйлчилгээгээрээ үнийн хөөрөгдөлөөр ард түмнийг мөлжиж хэт баяжин,ядарсан ард түмэн унаж тусгалаа мөлхөөд хөл жийрэглэх жижиг машин унаа авч чадахгүй явган байхад ашигт малтмалын орд харш хууль бус авсан хөрөнгөтнүүд олон зуун сая тэрбумаар үнэлэгдэх олон машин техниктэй баз граж болгосон тансаг амьдралаа гайхуулж байгааг бид харж л байгаа шүү. Бид нийгэмд ийм юм бүтээсэн гэж цэцэрхэхийн оронд барууны харгис капитализмын жам ёсоор бид шудрага ч бай, шудрага бус ч бай аргаар бид энэ баялгийг авч чадсан, та нар яаж чадахгүй,бидэн шиг авч чадаагүй ядуучууд хохь чинь гээд томроод явбал дээр байхаадаа!!!! Монгол хүн л юм бол 34-51 хувийг нь төрдөө өгч түмэн олондоо буян болбол зүгээр л юмдаа Там гэж юм байдаг,түүнд нүгэлтнүүд манай тооллоор 1,2 саяаас,1,7 сая жил тэнд сүнс нь махан биеэр бус гэрлэн биеээр очиж өдөрт 300 удаа хутгалуулж,300 удаа шаруулж,300 удаа хөлдөөгөөд 300 удаа 9 сүрээрээ халуун төмрөөр цоргиулдаг тухай Буддын номонд байдаг нь үнэн бол яанаа гэж бодохоор энэ их шуналтай хүмүүсийг идлээ уулаа гэж хараах зүхэх биш өрөвдөж хайрламаар санагдах юм. Арай тийм юм байхгүй байх болтугай.Харин маргашгүй ганц үнэн бол идэж ууж ашиглаж завшаагүй,завшсан ялгаагүй 100 жилийн дараа бүгд байхгүй бид мөнх биш гэдгээ ухамсарлаж хоёр идэхгүй хоосон хонохгүй Сэтгэл амгалан түмэн олонтойгоо илүү ч үгүй,дутуу ч үгүй хорвоог элээвэл зүгээр юмсан Монголчуудаа!!!!!
Хариулах122.201.31.253
Gadnih yadahda hur bayachud ,ichih bilchirhaigunl .....
Хариулах139.5.216.28
Барууны тэрбумтангууд шиг оюун ухаанаараа юм бүтээсэн бол авах гээгүй газарын хэвлийн баялаг учираас баялагийн санд төвлөрүүлэх гэж байгаа юм
Хариулах139.5.216.28
34% -г баялагийн санд өгөөд ажиллаж болно биз дээ тархи угаах ажилаа боль
Хариулах45.117.32.3
34% төрд эргүүлээд өгчих өөр асуудал байхгүй.
Хариулах66.181.185.174
Элбэгдоржийн сонгуульд мөнгө өгч цагаан суврагийн ордыг хууль бусаар авсан. Элбэгдоржтойгоо хэрэлд.
Хариулах124.158.106.13
нийтийн өмчийг үнэгүй ашиглавал ямарч компани ийм хэмжээний татвар төлөх боломжтой, битгий хулгайгаа хаацайл
Хариулах122.201.31.243
Төрд оногдох хувиа өгөх хэрэгтэй. Харин төрд өгөөд дэмий. Хулгайчдын гарт тушаах дэмий.
Хариулах124.158.123.50
Хулгай хийсэн шдээ 100хувь Одоо ард түмэндээ 51 хувийг өгөө
Хариулах139.5.218.120
Шуналтай авгай улсын,ард иргэдийн өмч хөрөнгийг хулгайлж зальдаж баяжсан ХУВАЛЗНУУД-с ард түмэн ХУУЛЬ ЁСНЫ ӨМЧ ХӨРӨНГӨӨ БУЦААЖ авах гэж байгааг яагаад эсэргүүцээд байна...ҮХЛЭЭ ЮУ???.... та нар АСАР ИХ МӨНГӨ ХӨРӨНГӨӨР ДЭНДҮҮ ТУЙЛЖ ТАНСАГЛААД... ӨЧҮҮХЭН БАГА хэмжээний мөнгөөр нь хийсэн юмаа хэт томруулж яриад байгааг олон иргэд харж мэдэрч байгаа шүү!!!...
Хариулах