Б.Энхбаяр: Ж.Батзандан таныг ард түмэн сонгоогүй, нэрийг нь барих эрх байхгүй

С.Гандэлгэр
7 цаг 3 минутын өмнө

Засгийн газрын бүрэн эрхт төлөөлөгч/БЭТ/-өөр томилогдсон Ж.Батзандан өнгөрөгч долоо хоногт олон нийтэд мэдээлэл хийсэн билээ. Тэгвэл түүний ард түмнийг төлөөлж хэлсэн зарим байр суурийг УИХ-ын гишүүн Б.Энхбаяр шүүмжлэв.   

Тэрбээр, 

  • Засгийн газрын БЭТ юм бол Засгийн газар дээрээ асуудлаа эхэлж танилцуулж шийдчихээд кабинетын нэгдсэн байр сууриа УИХ-ын өмнө илэрхийлж байвал зохино. УИХ болон Засгийн газрын өмнөөс урьдчилсан шийдвэрүүд цахим орчинд гаргадаг нь та биш.
  • Ард түмнээс мандат авсан этгээд биш. Ард түмний төлөөллийн дээд байгууллага УИХ-аас сонгогдсон, эсхүл тангараг өргөсөн Засгийн газрын бүрэлдэхүүн дотор Таныг байсныг мэдэхгүй байна. Өөрөөр хэлбэл, та парламентын (ард түмний өмнө) өмнө улс төрийн хариуцлага хүлээх хууль ёсны этгээд биш.
  •  Ингэхэд таныг 2024 онд ард түмэн сонгоогүй буюу ард түмний нэр барьж ярих, төлөөлөх улс төр, эрх зүйн легитим байхгүй.
  • Хувь хүнийхээ хувьд, улс төрчийн хувьд юу ярих, хэлэх эрхэд тань үргэлж хүндэтгэлтэй хандах болно гэв.


Сэтгэгдэл (4)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
  • 103.57.92.66
    2 цагийн өмнө

    Энхбаяр СүХулгайчын суганы үсшдээ энэ яриж хэлж бгаа нь эздээл хамгаалж бгаа хэлбэр.

    Хариулах
  • 66.181.185.68
    3 цагийн өмнө

    Үнэн шүү Батзанданд ямар гээчийн өр төлөхөөрөө албан тушаал өгдөг байнаа. Түмэн олон бол Балайзандангийн хэрэггүй дээ. Дүрдээ орцон ойрд хуцаагүй далий хуцаад байх юм оо

    Хариулах
  • 66.181.188.41
    4 цагийн өмнө

    ийм тавьтаргүй улс төрийн ямарч зангараг алга бас цоо эрүүлд эргэлзмээр ийм хүнд албан тушаал өгдөг нь шантаажинд орсонынх уу төр сохор байна уу

    Хариулах
  • 66.181.181.152
    5 цагийн өмнө

    Зөв шүү. Төр ард түмний нэр барьж хэтэрхий цээжээ дэлдэж бга. Эцэст нь ямар нэг асуудал гарвал төр л хариуцна

    Хариулах