Барилгын магнат Б.Чойжилсүрэн UB Palace-ийг нурааж, орон сууцны хороолол барина

С.Гандэлгэр
10 цаг 35 минутын өмнө

Нийслэлийн Баянгол дүүргийн VI хороонд байрлах бидний нэрлэж заншсанаар UB palace-ийн газар барилгын "магнат" УИХ-ын гишүүн, Эрчим хүчний сайд Б.Чойжилсүрэнгийн гарт оржээ. 

Тодруулбал,  UB Palace-ийн 28025 мк2 буюу 2.8 га талбай Б.Чойжилсүрэнгийн "Хурд" группын охин компани Хурд стандартын мэдэлд одоогоос сар гаруйн өмнө буюу 2025 оны нэгдүгээр сарын 06-ны өдөр шилжсэн байна. Улмаар 11 хоногийн дараа буюу 2025 оны нэгдүгээр сарын 17-нд тухайн гэрээ нь баталгаажсан байдаг. 

Гэрээний хүчинтэй хугацаа нь 2040.01.17-ныг хүртэл байхаар баталгаажсан байгаа юм. Гэхдээ одоогоор UB Palace-ийн газрыг "Хурдстандарт" ХХК хэдэн төгрөгөөр авсан нь тодорхойгүй байгаа нь анхаарал татаж байна. Учир нь хотын төвийн томоохон газрыг зах зээлийн  ханшаас доогуур авсан улс төрчид, эрх мэдэлтнүүдийн сургамжтай кэйс олон бий. 

egazar.gov.mn сайтаас харахад нэг га газрын дуудлага худалдааны суурь үнэ 3 тэрбум 779 сая байгааг харж болно. 

Ийнхүү хотын төвийн дүүрэгт орших томоохон газартайд тооцогддог хуруу дарам цөөн газрын нэг Б.Чойжилсүрэн, түүний эхнэр Д.Энхгэрэл нарын гарт орсон байна.

Газар ашиглалтын хувьд одоогоор худалдаа, нийтийн үйлчилгээний газар, төв, цогцолбор гэсэн статустай явж байгаа нь доорх нээлтэй мэдээллээс харагдана. Гэхдээ газрын зориулалтаа яаж ч өөрчилж болохыг өнгөрсөн хугацаанд Улаанбаатар хотод баригдсан хууль үйлчилдэггүй барилгуудаас харж болно. 

Улаанбаатар хотын өнгөтэй, өөдтэй, үнэ цэнэтэй газар бүрт орон сууц барьсан “Хурд” групп энэ удаад “UB palace”-ийг нураагаад тэнгэр баганадсан барилга барих гэж байгаа бололтой.

Тус компанийн хувьцаа эзэмшигч, эцсийн өмчлөгчөөр Д.Энхгэрэл буюу Б.Чойжилсүрэнгийн эхнэр байдаг. Мөн Б.Чойжилсүрэн жил бүр хөрөнгө орлогын мэдүүлэгтээ тус компанид хувьцаа эзэмшдэг хэмээн бүртгүүлдэг. 

Б.Чойжилсүрэнгийн хувьцаа эзэмшдэг Хурдстандарт ХХК-ийн мэдээлэл

Б.Чойжилсүрэнгийн Хөрөнгө орлогын мэдүүлэг дээр Хурдстандарт ХХК дурдагдсан байдал





Сэтгэгдэл (4)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
  • 66.181.161.149
    2 цагийн өмнө

    Монголчуудаа энэ хүн манай улсын иргэн шүү дөрвөд ч гэсэн манай улсын иргэншилтэй хүн бүгдээрээ энэ хүнээ засч залруулж авьяа.УБ хотыг бетонон ширэнгэ болгоход жинтэй хувь нэмрээ оруулсан хөөн хязгааргүй шуналын дуусашгүй дундрашгүй өвчинд нэрвэгдсэн хөөрхий иргэнээ эмчлүүлж эдгээж авьяа.Үнэхээр басамжлан доромжилж гайхуулж байна энэ хүн яажаагаан УБ палас илүү харагджээ одоо Чингисийн талбай дээр барилга барих нь жагсая эсэргүүцье харин үүнийхээ оронд Орбит Толгойт Баянхошуу Дамбадаржаа Дарьэх Улиастай Хужирбуланд барилга барьж өгвөл үнэгүй энэ өвчнийг нь эдгээж өгьеө.Энэ одоо яацын өмдөндөө хүндэрцэн юм уу? цахилгаанд цохиулцан гар уу? яачихаад зогсож байгаа шуналын загалмайлсан эцэг вэ?

    Хариулах
  • 202.126.89.71
    6 цагийн өмнө

    Shunal ihedvel Shula bolnoo

    Хариулах
  • 66.181.191.165
    7 цагийн өмнө

    Хүнд хэрэгтэй юм хийж байвал сайн л байна

    Хариулах
  • 45.117.34.124
    9 цагийн өмнө

    Шуналын тулам үхээсэй

    Хариулах