"ОСКАР 2025": Ялагчид

Х.Батсайхан
16 цаг 49 минутын өмнө

Америкийн кино академийн дээд шагнал "Оскар"-ыг гардуулах 97 дахь удаагийн ёслол Калифорни мужийн Лос Анжелес хотод боллоо. 

Ёслолын тайзнаа БНСУ-ын BLACKPINK хамтлагийн гишүүн Лиса, Дожа Кэт, Рэй нарын уран бүтээлчид  ая дуугаа өргөж, алдарт Жэймс Бондод хүндэтгэл үзүүллээ. 

Ялагчдыг танилцуулья.

ШИЛДЭГ КИНО: ANORA

Наадмын хамгийн чухал шагналыг найруулагч Шон Бэйкэрийн бүтээл  "Anora" кино шалгарлаа. Тус киноны уран бүтээлчид энэ оны наадамд одтой оролцож, "Шилдэг эмэгтэй гол дүр", "Шилдэг найруулагч", "Шилдэг эх зохиол", "Шилдэг кино", "Шилдэг эвлүүлэг" гэсэн таван номинацид ялав.  

Кинонд "Anora" хэмээх залуу эмэгтэйн түүхийг өгүүлэх бөгөөд Оросын тэрбумтны хүүтэй гэрлэснээр үйл явдал цааш өрнөдөг аж.

ШИЛДЭГ ЭРЭГТЭЙ ГОЛ ДҮРИЙН ЖҮЖИГЧИН

"Төгөлдөр хуур" киноны дүрээр анхны "Оскар"-аа гардаж байсан агуу Адриен Броди 22 жилийн дараа алтан хүний баримлыг дахин атгалаа. Энэ удаад тэрбээр  "The Brutalist" кинонд бүтээсэн дүрээрээ шагнал хүртэв. 

  • Адриен Броди - The Brutalist
  • Тимоти Шаламе - A Complete Unknown
  • Колман Доминго - Sing Sing
  • Ральф Файнс - Conclave
  • Себастьян Стэн - The Apprentice

ШИЛДЭГ ЭМЭГТЭЙ ГОЛ ДҮРИЙН ЖҮЖИГЧИН

"Алтан бөмбөрцөг"-ийн эзэн Деми Мурыг энэ наадамд ногт ганзагалаж очсон гэж яригдаж байсан ч "Анора" кинонд гол бүр бүтээсэн 25 настай залуу жүжигчин Майки Мэдисон "Шилдэг эмэгтэй гол дүрийн жүжигчин"-ээр тодорч, их урлагт тодрон гялалзах эхлэлээ амжилттай тавилаа. 

  • Майки Мэдисон- Anora
  • Синтия Эриво - Wicked
  • Карла София Гаскон - Emilia Pérez
  • Деми Мур - The Substance
  • Фернанда Торрес - I'm Still Here

ШИЛДЭГ НАЙРУУЛАГЧ

"Анора", найруулагч Шон Бэйкер 97 дахь удаагийн Оскарын наадмаас арвин ургац хурааж, таван алтан хүн авсан. Тэдний нэгийг найруулагч Шон Бэйкер өөрөө авч харихаар болов.  

ШИЛДЭГ ОЛОН УЛСЫН КИНО

 "Олон улсын шилдэг кино" цом энэ удаад Бразил руу явахаар боллоо.

  • I'm Still Here - Бразил
  • The Girl with the Needle - Дани
  • Emilia Pérez - Франц
  • The Seed of the Sacred Fig - ХБНГУ
  • Flow - Латви

ШИЛДЭГ ЭМЭГТЭЙ ТУСЛАХ ЖҮЖИГЧИН

Давтагдашгүй Зои Салдана "Emilia Perez" киноны дүрээрээ шагнал хүртлээ. Тэрбээр сэтгэл нь хөдөлсөндөө тайзан дээр уйлсан нь ёслолын сэтгэл хөдөлгөм мөчүүдийн нэг байлаа. Энэ төрөлд дуучин Ариана Гранде мөн нэр дэвшээд байсан юм.

  • Моника Барбаро - A Complete Unknown
  • Ариана Гранде - Wicked
  • Фелисити Жонс - The Brutalist
  • Изабелла Росселлини - Conclave
  • Зои Салдана - Emilia Perez

ШИЛДЭГ АНИМЕЙШН

  • Flow
  • Inside Out 2
  • Memoir of a Snail
  • Wallace & Gromit: Vengeance Most Fowl
  • The Wild Robot

ШИЛДЭГ ЭХ ЗОХИОЛ

  • Anora 
  • The Brutalist
  • A Real Pain
  • September 5
  • The Substance

ШИЛДЭГ ЭРЭГТЭЙ ТУСЛАХ ЖҮЖИГЧИН

"Гэртээ ганцаараа" киноны гол дүрийг бүтээсэн Маколей Калкины дүү Киран Калкин "Шилдэг туслах дүрийн эрэгтэй жүжигчин"-ээр тодорлоо.  

  • Юра Борисов - Anora
  • Киран Калкин - A Real Pain
  • Эдвард Нортон - A Complete Unknown
  • Гая Пийрс - The Brutalist
  • Жэрэми Стронг - The Apprentice

Шилдэг баримтат кино

  • No Other Land
  • Black Box Diaries
  • Porcelain War
  • Soundtrack to a Coup d'Etat
  • Sugarcane

Шилдэг дууны найруулга

  • Dune: Part Two
  • A Complete Unknown
  • Emilia Pérez
  • Wicked
  • The Wild Robot

БУСАД ЯЛАГЧИД

ШИЛДЭГ ХУВЦАС ДИЗАЙН — Пол Тэйзуэлл ("Хорон санаат: Барууны чөтгөрийн тухай үлгэр")

 ШИЛДЭГ ХУВИРГАСАН ЗОХИОЛ— Питер Строхан («Конклав»).

 ШИЛДЭГ НҮҮР ХУВИРГАЛТ, ҮС ЗАСАЛТ— Пьер-Оливье Персен, Стефани Гийон, Мэрилин Скарселли («Субстанц»).

ШИЛДЭГ ЗУРААЧ — Нэйтан Краули, Ли Сандалес ("Хорон санаат: Барууны чөтгөрийн тухай үлгэр")

ШИЛДЭГ БОГИНО ХЭМЖЭЭНИЙ БАРИМТАТ КИНО — «Оркестр дахь ганц охин».

ШИЛДЭГ ВИЗУАЛ ЭФФЕКТ — Dune: Part Two

ШИЛДЭГ БОГИНО ХЭМЖЭЭНИЙ КИНО — «Би робот биш».

ШИЛДЭГ ОПЕРАТОР — Лу Кроули («Бруталист»)

ШИЛДЭГ ХӨГЖИМ — Дэниэл Блумберг («Бруталист»)

ОЛОН ШАГНАЛ АВСАН БҮТЭЭЛҮҮД

«Анора» — 5

«Бруталист» — 3

"Хорон санаат: Барууны чөтгөрийн тухай үлгэр"— 2

«Эмилия Перес» — 2

Dune: Part Two — 2

ХҮНДЭТ ЗОЧИД

Лос Анжелес хотын Гал унтраах ангийн төлөөлөгчид тайзан дээр гарахад цуглагсад бүгд босон алгаа ташиж хүндэтгэв.



Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна