УИХ-ын гишүүн, ЗГХЭГ-ын дарга Н.Учрал өөрийн цахим хуудаснаа цахим мөрийтэй тоглоомтой холбоотой хуулийн төсөл өргөн барихаа илэрхийллээ.
Тэрбээр "Цахим мөрийтэй тоглоомын хяналтыг чангатгах хүрээнд 1XBET-тэй холбоотой болон бусад 6000 гаруй домайныг хаав. Гэвч хууль бус үйл ажиллагаа шинэ домайнаар үргэлжилсээр байна. Тиймээс асуудлыг бүрэн шийдэх хууль эрхзүйн зохицуулалтыг боловсруулж дууслаа. УИХ-д нэн яаралтай горимоор өргөн мэдүүлэхээр Засгийн газрын хуралдаанд танилцуулна. Хуультай холбоотой асуудлаар дэлгэрэнгүй мэдээллийг удахгүй хүргэнэ." гэжээ.
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
66.181.176.14
өөрөө хэн билээ. М-СИ ЭС-ЭЭСЭЭС авлигалын мөнгө авчихаад компанийг нь төлөөлчихөөд .
Хариулах