Ч.Өнөрбаяр: Эрчим хүчний үнэ нэмэгдсэнтэй холбоотой хэд хэдэн зөрчил илэрсэн

Х.Есү
7 цаг 55 минутын өмнө

Засгийн газрын Хяналт хэрэгжүүлэх газрын дарга Ч.Өнөрбаяр цаг үеийн асуудлаар мэдээлэл хийлээ. 

Ч.Өнөрбаяр: Цагаан сарын өмнө болсон Засгийн газрын хуралдаанаар Ерөнхий сайдаас өгсөн чиглэлийн дагуу эрчим хүчний үнэ нэмэгдсэнтэй холбоотой асуудал дээр бид шалгалтын ажиллагаа хийсэн. 

Эрчим хүчний үнэ тарифыг дөрвөн янзын төрлөөр тооцдог байсан бол 18 төрөл болгоод тариф тооцдог аргачлал нь өөр болсон байгаа юм. Үүний талаар иргэд олон нийтэд хангалттай мэдээлэл өгөөгүй юм билээ. Иймэрхүү байдлаар олон нийтэд мэдээлээгүйн улмаас үүссэн олон зөрчилтэй асуудлууд байна. 

Эрчим хүчний үнэ 30-89 хувиар нэмэгдсэн байсан. Цаашдаа өгсөн үүрэг чиглэлийн дагуу эрчим хүчний салбарт шалгалт хийнэ. 

Манай улсад эрчим хүчний үйлдвэрлэл явуулах шинээр станц барих ч гэдэг юм уу тэр зөвшөөрлийг баахан хүмүүс авчихдаг юм байна. Гэхдээ юу ч хийдэггүй юм байна. Хэрвээ энэ авсан зөвшөөрлөөрөө станцаа барьсан бол өнөөдөр Монгол улсад 1623 МВт эрчим хүч үйлдвэрлэх байжээ. 



Сэтгэгдэл (4)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
  • 202.55.188.99
    2 цагийн өмнө

    ЦЭХ ний үнэ дээр олон төрлийн хэрэггүй,хэн нэгний халаасыг зузаарсан нэмэлт татаасууд авдгаа зогсоо .Жишээ нь СЭХ ийг дэмжих төлбөр ч гэх татаасыг олон зуун тэрбумаар дэмжээд иргэдэд ямар ашиг гарсан бэ?

    Хариулах
  • 66.181.182.140
    5 цагийн өмнө

    Эрчим хүчний үнэийг 89% -иар нэмдэг нь буруу. Сүйрүүлж бна шүү дээ. Тэгвэл цалин тэтгэврийг мөн энэ төвшинд нэмэх хэрэгтэй. Алсын хараа нь амжиргааны юмны үнийг өсгөж ядуурал руу түлхэх нь энэ үү???

    Хариулах
  • 66.181.161.168
    5 цагийн өмнө

    Юун хөнгөлөлт улам үнэтэй болж хэмнээд хамагюмаа салгаад даарч сууж байна

    Хариулах
  • 202.21.113.110
    6 цагийн өмнө

    их үнэтэй болоод бна даа

    Хариулах