Монгол, Чехийн Ерөнхийлөгч нарын ганцаарчилсан уулзалт, хэлэлцээр эхэллээ

Zuv.mn
6 цаг 17 минутын өмнө

Бүгд найрамдах Чех улсад албан ёсны айлчлал хийж буй Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх тус улсын Ерөнхийлөгч Петр Павел нарын ганцаарчилсан уулзалт, хэлэлцээр эхэллээ.

Уулзалтын дараа хоёр Ерөнхийлөгч хэвлэл мэдээллийн байгууллагад мэдээлэл өгнө.

Талууд уламжлалт, найрсаг харилцааны түвшнийг ахиулж, боловсрол, байгаль орчин, хөдөө аж ахуй, спорт, хууль эрх зүй зэрэг чиглэлээр Засгийн газар хоорондын хэлэлцээр болон байгууллага хоорондын хамтын ажиллагааны баримт бичгүүдэд гарын үсэг зурахаар төлөвлөж байна. 



Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна