Итали улсын Турин хотод болж буй Тусгай олимпын дэлхийн өвлийн наадмаас Монголын баг тамирчдын авсан медалийн тоо нэмэгдсээр долоод хүрчээ.
103 орны 1500 тамирчин спортын найман төрөлд өрсөлдөж буй тус олимпод манай 24 тамирчин спортын зургаан төрөлд оролцож хоёр алт, гурван мөнгө, хоёр хүрэл хүртээд байна. Бүжгийн төрөлд хамгийн өндөр амжилт үзүүлсэн бөгөөд ганцаарчилсан төрөлд Я.Мягмарсүрэн алт, Б.Мөнх-Эрдэнэ мөнгө, цасны гуталтай гүйлтийн 50 метрийн зайд Б.Бямба-Эрдэнэ мөнгөн медаль хүртжээ.
Монголын баг тамирчид өмнө нь 2017 онд Австри улсад болсон тус наадмаас хоёр алт, дөрвөн мөнгө, хоёр хүрэл медаль хүртэж байсан. Энэ удаа “Турин-2025”-аас хоёр алт, гурван мөнгө, хоёр хүрэл медаль хүртсэнээр өмнөх амжилтаа давтах, ахиулахад ойртож иржээ.
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэл бичигдээгүй байна