Н.Учрал: Автомашины татварыг нэмсэн асуудлыг Нийслэл дахин хэлэлцэх ёстой

Х.Есү
7 цаг 22 минутын өмнө

Улсын их хурлын хаврын чуулган нээлтээ хийлээ. Чуулганаар 2025 оны төсөвт тодотгол хийх асуудал хөндөгдөөд буй. Бид уг асуудлаар Засгийн газрын хэрэг эрхлэх газрын дарга Н.Учралаас тодрууллаа. 

Н.Учрал: "Засгийн газраас дулааны үнэ нэмэх асуудлыг хойшлуулах, хууль дагаж татвар татаас нэмэхгүй байх шийдвэр гаргасан. 

Хэрвээ ямар нэгэн татвар, төлбөр хураамж нэмэх шийдвэр гаргасан бол ИТХ дахин хэлэлцэх хэрэгтэй. Цаашид аль ч салбарт татвар, хураамж нэмэхгүй байх чиглэл өгч байгаа. Засгийн газрын шийдвэрийг даган биелүүлэх үүрэгтэй. 

Нийслэлийн тухайд автомашины татварыг нэмэгдүүлэх шийдвэрийг ИТХ-аараа гаргасан байгаа. Харин цаашид ийм арга хэмжээг авахгүй л гэдэг чиглэлийг хүргүүлсэн. Засгийн газраас өгсөн чиглэлийг хүлээн авч энэ асуудлаар хуралдахгүй тохиолдолд Засгийн газрын тогтоолыг танилцуулж, шахаж шаардаж ажиллана. 

Нүүрсний үнэ зах зээл дээр унаж байна. Энэ цаг үед бид мега төслүүдээ урагшлуулах, экспортоо нэмэгдүүлэх, шаардлагатай хууль тогтоомжуудыг эргэж харах нөхцөл үүсч байна. Биднээс шууд хамааралтай бус олон улсын нөхцөл байдлаас хамааралтай асуудал үүсч байна. 

Сангийн сайд нэгдсэн байдлаар мэдээлэл хийх байх. Төсвийн тодотгол хийх нөхцөл байдал одоо үүсээгүй байна. Хэрвээ ийм нөхцөл үүсвэл тухайн үед нь ярилцана. Бид төсөв дээр зохицуулалт хийх бүрэн боломжтой гэж харж байна" гэлээ.




Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна