Мэргэжлийн сүмогийн их аварга Хоошорюү гэмтлийн улмаас Хаврын тэмцээнийг үргэлжлүүлэх боломжгүй болжээ.
Их аварга цолтойгоор анхны тэмцээндээ оролцож буй манай бөх өчигдөр тэмцээний дөрөв дэхь ялагдлаа хүлээгээд байсан юм.
Их аварга цолтой бөхийг маэгашира цолтой бөх унагавал кинбоши буюу алтан од гэдэг шагналыг өгдөг. Тодруулбал, тодорхой хэмжээний мөнгийг удаан хугацааны турш сар бүр өгдөг юм. Тиймээс маэгашира цолтой бөхөд олон унах үед Сүмогийн холбооноос тухайн сарын тэмуээнд барилдахыг нь болиулах явдал бий.
Хоошорюү хэдий гэмтлийн улмаас гэж байгаа ч бэлтгэл муутай байгаа нь тэмцээнээс гарах үндсэн шалтгаан байж магадгүй.
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэл бичигдээгүй байна