Г.Лувсанжамц: Гишүүдийн ажлыг намын бүлэг үнэлж болохгүй

Х.Есү
Өчигдөр 16 цаг 21 минут

МАН-ын бүлэг гишүүдээ оноогоор үнэлж, эсрэг байр суурьтай гишүүдэд улс төрийн дэмжлэг үзүүлдэггүй болох журмын төслийг хэлэлцэж байгаа. 

Энэ асуудлаар УИХ-ын гишүүн Г.Лувсанжамцаас тодрууллаа. 

Тэрбээр, "энэ бол гишүүдийн эрхэнд халдаж байгаа асуудал мөн. Үнэлгээний журмыг өнгөрсөн жилээс бүлгийн удирдлагууд танилцуулж байсан. Тэр үед нь ч бас би санал зөрөлдөж байсан. Миний хамгийн том зөрөлдөж байсан санал бол бүлгийн дэмжсэн хуулийн төслийг дэмжсэн тохиодолд +10, дэмжээгүй тохиолдолд -10 оноо тавина гэж хэлж байсан. 

Энэ бол өөрөө бүлгийн эрх ашгийг нэгдүгээрт тавь гэсэн агуулга л гэж би бодож байгаа. Энэ асуудлыг би эсэргүүцсэн. 

Оноо хасна гэдэг асуудал дээр ч шүүмжлэлтэй хандаж байгаа. Олон нийтийн итгэлийг хүлээгээд, ард түмний төлөө ажиллаж байгаа УИХ-ын гишүүдийн ажлыг үр дүнг намын бүлэг үнэлж болохгүй. Энэ бол ардчилсан зарчмаасаа ухарч байгаа үйлдэл" гэлээ. 




Сэтгэгдэл (1)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
  • 124.158.104.69
    2 цагийн өмнө

    нэг дүгээрт ард түмнээ төлөөлнө ..... зөв шүү

    Хариулах