УИХ-ын гишүүн Б.Найдалаа Боловсролын сайд П.Наранбаяр нар төрийн ордонд зодолдсон гэх асуудлаар Ёс зүй, дэгийн хорооны дарга Б.Баярбаатараас тодрууллаа.
Тэрбээр, "Би одоо П.Наранбаяр сайдтай уулзъя гэсэн бодолтой явж байна. Ямар нэгэн байдлаар надад өөрөө хандаж, гомдолтой байна гэдэг зүйл яриагүй.
Энэхүү зодоон гэх асуудал сэдлийн хувьд зөрчил мөн үү гэвэл мөн. Бие биетэйгээ маргалдаад түүнээс болж нэгнийхээ биед халдана гэдэг УИХ-ын гишүүний хувьд ёс зүйн зөрчил мөн.
Бидэнд хууль дүрмээр олгогдсон гуравхан зүйл бий. Нэг нь сануулах, хоёр дахь нь уучлалт гуйх, гурав дахь нь зургаан сар хүртэл цалингийн 20 хувийг хасах гэсэн гурван зүйлийн хүрээнд л би УИХ-ын гишүүдийн сахилга хариуцлага болон төрийн алба хаагчийн сахилга хариуцлага бусад зүйлүүд дээр ханддаг.
Зодолдсон гэх хоёр гишүүнд ямар хариуцлага үүрүүлэхийг би дангаараа шийдэхгүй. Заавал бусадтай хэлэлцэж байж шийднэ.
УИХ-ын гишүүн М.Нарантуяа-Нара өчигдөр цахим орчинд бусдыг доромжилсон асуудал үүслээ. Энэ ёс зүйн зөрчил мөн үү?
-Энэ ёс зүйн зөрчил мөн. Энэ асуудал дээр бид байнгын хороог хуралдуулж ярилцана. Үүнээс өмнө би М.Нарантуяа-Нара гишүүнтэй хувьчилж уулзаж, асуудал яагаад иймэрхүү байдлаар хандаад байна вэ гэдгийг тодруулна. Бараа зарж, лайв хийдэг байсан шигээ битгий байгаач ээ гэж олон удаа хэлж сануулсан. Нэг биш, хэд хэдэн удаагийн үйлдэл гаргасан тул авч хэлэлцэнэ" гэлээ.
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
139.5.218.191
хүн зодно гэдэг чинь эрүүгийн хэрэг биз дээ
Хариулах