УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар УЕП Б.Жаргалсайханыг улираан томилох асуудлыг хэлэлцэж байна. Энэ үеэр УИХ-ын гишүүн, ТБХ-ны дарга Ц.Даваасүрэн УЕП Б.Жаргалсайханд хандаж үг хэллээ.
Тэрбээр "Гүтгэлэг гэдэг зүйлийг зогсоох хэрэгтэй байна. Өөрийнхөө амьдрал дээр тохиолдож байгаа жишээг татаад хэлье. Өнөөдөр бол хаа хамаагүй хүнийг гүтгэж байна. Прокурор, цагдаа дээр очоод хэрэгсэхгүй болчихож байна. Ингэж болохгүй. Би одоо ингэж бодож байна. Хулгай хийсэн хийгээгүй ялгаагүй юм байна гэж бодогдож байна. Хулгай хийхгүй явлаа гэхэд харлуулсаар байгаад хулгайч болгож байна. Хүн эцэстээ хулгай хийхгүй байх8 хийдэг байх ялгаагүй юм байна гэж бодогдож байна. Энэ чинь аюултай шүү. Бүгдээрээ хулгайч болчихвол энэ улс орон чинь яах юм бэ ? Тийм учраас прокурорууд энэ хүн гүтгэж байгаа асуудлыг зогсоо. Монголчууд итгэх улс төрч төрөхгүй шүү. Улс орон даяар намайг сүүний үйлдвэр идсэн гэж ярьсан хүүхэн зугтаад алга болчихож байна. С.Баяр нүдний хагалгаанд орсон гээд л зугтчихаж байна. Ийм байж таарахгүй. Ийм байвал Монголын улс төр хэзээ ч цэвэр болохгүй" гэлээ.
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
103.168.34.188
10% ner chini hezeech arlihgui ! ene bol unen tuuh ym shuu . hu
Хариулах66.181.176.26
УИХ нь зогсоож чадах байтал прокурорт чихээд хэрэггүй шүүдээ. Хуулиа хийгээд яваач.
Хариулах