УИХ-ын чуулганаар Улсын Ерөнхий прокурор Б.Жаргалсайханыг дахин томилох эсэх асуудлыг хэлэлцэж байна.
УИХ-ын гишүүн Н.Номтойбаяр “Таны ажиллаж байсан үеийг харахаар Ноён нуруутай байсан ч юм шиг, Ноёны өмнө хууль сөхөрсөн ч юм шиг байсан. Таны орлогчоор ажиллаж байсан н.Алманцэцэг, Нийслэлийн Ерөнхий прокуророор ажиллаж байсан Ш.Нямдорж, таны доор ажиллаж байсан С.Мөнхгэрэл, Пүрэвдагва, өмгөөлөгч, лифтэнд оцогнодог Баасанцогт, Х.Баттулгын ажлын албаны дарга А.Гансүх нарын бүлэглэл сүлжээ таныг Прокурор байх үед дураараа эрхэлж байсан.
Н.Номтойбаяр 2021 оны дөрөвдүгээр сарын 21-ний өдөр одоогийн Ерөнхийлөгч У.Хүрэлсүх УИХ-ын чуулганд нэг “Хууль хүчний байгууллагыг нэг хүнээс хараат бус байхын төлөө зүтгэнэ. Гэмгүй хүнийг дуудаж ял оноодог, улс төрийн өрсөлдөгчөө намнадаг, хууль хүчний байгууллагын даргыг томилохдоо түрүүлж өргөдлийг нь авдаг Ерөнхийлөгчтэй байж болохгүй” гэлдэг үг хэлсэн. Та энэ үгийг сонссон байх. Энэ үг танд ямар хамаатай вэ” гэж асуув.
Б.Жаргалсайхан прокурор энэ асуултад “Би хүний хэлсэн үгийг тайлбарладаг хүн биш” гэж хариуллаа.
Н.Номтойбаяр дараа нь "Энэ асуудлыг бүгд л мэдэж байгаа шүү дээ. Хууль зүйн сайд Х.Нямбаатар "Төрийн ордны зүүн жигүүрт хуулийн байгууллагын дарга нар очиж үүрэг даалгавар авдаг боллоо" гэж хэлж ч байсан. Дахиж ийм байдал яаж гаргахгүй байх вэ. Хуулийн байгууллагыг нэг хүний нөлөөнд яаж автуулахгүй байх вэ гэдэгт л санаа зовоод байна шүү дээ" гэв.
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
66.181.181.236
Хуулийнханаас Айж явах ёстой Этгээд бол Номтойбаяр,
Хариулах103.168.34.188
Nomt zuv hellee !
Хариулах