ТАНИЛЦ: УИХ-аар энэ долоо хоногт хэлэлцэх асуудлууд

Х.Батсайхан
2025/04/14

УИХ-ын Хаврын чуулганы энэ долоо хоногийн нэгдсэн хуралдаанаар хэлэлцэх асуудлыг хүргэж байна. Хуралдаанаар дараах төслүүдийг хэлэлцэхээр төлөвлөжээ.

  • Амьтны тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төсөл /УИХ-ын гишүүн О.Амгаланбаатар 2025.03.17-нд өргөн мэдүүлсэн, анхны хэлэлцүүлэг/
  • Инновацийн тухай хуулийн биелэлтийн үр дагаварт хийсэн үнэлгээний тайлан
  • Агаарын бохирдол, утааны асуудлаар ерөнхий хяналтын сонсголын бэлтгэлийг хангах, зохион байгуулах үүрэг бүхий ажлын хэсгийн тайлан
  • Цахим орчин дахь өсвөр үеийнхний үе тэнгийн дээрэлхэлт, ялгаварлан гадуурхалт, сэтгэл санааны хүчирхийлэл, түүний хор уршгийн талаарх Хууль зүй, дотоод хэргийн сайд, Боловсролын сайд, Гэр бүл, хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайд, Цахим хөгжил, инновац, харилцаа холбооны сайдын мэдээллийг сонсоно
  • Монгол Улсад агаарын хөлгийн түлш нийлүүлэх тухай Монгол Улсын Засгийн газар болон ОХУ-ын Засгийн газар хоорондын хэлэлцээрийн төсөл
  • Монгол Улс болон Евразийн эдийн засгийн холбоо, түүний гишүүн орнууд хооронд байгуулах худалдааны түр хэлэлцээрийн төсөл /Засгийн газар 2025 оны 03 дугаар сарын 31-нд ирүүлсэн, зөвшилцөх, санал, дүгнэлтээ Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хороонд хүргүүлнэ./
  • Засгийн газрын 2024-2028 оны үйл ажиллагааны хөтөлбөрт тусгагдсан мега төслүүдийн хэрэгжилтийн явцын талаар Тэргүүн Шадар сайд бөгөөд Эдийн засаг, хөгжлийн сайдын мэдээллийг сонсоно
  • “Онтрэ” ХХК-ийн ашиглалтын лицензийн талаарх Аж үйлдвэр, эрдэс баялгийн сайдын мэдээллийг сонсоно
  • Ашигт малтмалын тухай хуулийн хэрэгжилтийн талаарх Аж үйлдвэр, эрдэс баялгийн сайдын мэдээллийг сонсоно
  • “Эрдэнэт машин” цогцолбор үйлдвэр байгуулах төслийн талаарх Зам, тээврийн сайдын мэдээллийг сонсоно
  • Төсвийн тогтвортой байдлын зөвлөлийн 2024 оны үйл ажиллагааны тайлан
  • Үндэсний аудитын газрын Орон нутгийн хөгжлийн сангийн 2023 оны бүрдүүлэлт, зарцуулалт, үр дүнд хийсэн гүйцэтгэлийн аудитын тайлан
  • Уул уурхайн бүтээгдэхүүний биржийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хууль, тогтоолын төслүүд /Засгийн газар 2025.03.28-нд өргөн мэдүүлсэн, хэлэлцэх эсэх/
  • УИХ-ын сонгуулийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл /Цэцийн 03 дугаар дүгнэлтийг хүлээн авсантай холбогдуулан боловсруулсан, анхны хэлэлцүүлэг/
  • Шүүхийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл /Цэцийн 2025 оны 02 дугаар дүгнэлтийг хүлээн авсантай холбогдуулан боловсруулсан, анхны хэлэлцүүлэг/
  • Зээлийн мэдээллийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн тогтоолын төсөл /УИХ-ын гишүүн Э.Батшугар 2024.12.25-нд өргөн мэдүүлсэн, анхны хэлэлцүүлэг/ 
  • Зөвшөөрлийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүд /Засгийн газар 2025.03.26-нд өргөн мэдүүлсэн, анхны хэлэлцүүлэг/


Сэтгэгдэл (2)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
  • 122.201.31.130
    2025/04/15

    ene asuudaluuda shiidej chadahgvi baihdaa ugan hurdan shiidwel

    Хариулах
    • 14.1.81.138
      2025/04/15

      Muu amtai ats we