Бүсчилсэн хөгжлийн бодлого хэрэгжих эхлэл Хангайн бүсээс гараанд гарлаа

Х.Есү
2025/04/14

Хангайн бүс буюу Архангай, Баянхонгор, Өвөрхангай аймгуудыг “Уламжлалт мал аж ахуйн төрөлжсөн, хот байгуулалтын дэд бүс” болгон хөгжүүлэхээр Засгийн газар зорьж буй.

Хангайн бүсэд нийт хүн амын 8.4 хувь амьдарч байна. Тус бүс нь хилийн боомтгүй цор ганц бүс бөгөөд эдийн засгийн голлох салбар нь хөдөө аж ахуй. 

Мөн тухайн бүсэд 13.7 сая толгой мал тоологдсөн бөгөөд 7000 орчим аж ахуйн нэгж бүртгэлтэй. Хангайн бүсэд ажиллагчдын дундаж цалин 1.4 сая төгрөг байна.

Бүсчилсэн хөгжлийн бодлого амжилттай хэрэгжвэл бүсийн эдийн засгийн үзүүлэлт, төрөл нэмэгдэж нэг хүнд ногдох ДНБ-ийг 10.000 ам.долларт хүргэх Засгийн газрын зорилт бодит болно гэсэн хүлээлт бий. 

Хангайн бүсэд шинэ нийслэл Хархорум хотыг байгуулснаар Ерөнхийлөгч болон дипломат харилцаатай улс орнуудын элчин сайдын яамдууд шилжин байрлана. 

Ингэснээр Улаанбаатар хотын төвлөрлийг бууруулан Хангайн бүсийн хөгжлийг эрчимжуулэхийн зэрэгцээ тухайн бүсийн хүн амыг нэмэгдүүлнэ гэж зорьж буй. 

Бүсчилсэн хөгжлийн үндэсний хороог Шадар сайд С.Амарсайхан тэргүүлэн ажиллах бол Хангайн бүсийн зөвлөлийг Архангай аймгийн Засаг дарга Б.Цэрэннадмид тэргүүлнэ.



Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна