Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ аймгийн брэнд бүтээгдэхүүн, хоршоологчдын үзэсгэлэнтэй танилцлаа

Х.Есү
2025/04/14

Хангайн бүсийн анхдугаар хуралдааны үеэр хоршоологчдын үзэсгэлэн худалдаа зохион байгуулагдаж байна. Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ Хангайн бүсийн зөвлөлийн анхдугаар хуралдааны хүрээнд болж буй Аймгийн брэнд бүтээгдэхүүн, хоршоологчдын үзэсгэлэнтэй танилцлаа. 

May be an image of text

Үзэсгэлэн худалдаанд хүрээнд Архангай, Баянхонгор, Өвөрхангай аймгийн хоршоологчдын брэнд бүтээгдэхүүний танилцуулга болж байна. 

Тодруулбал, Хангайн бүсийн аймаг бүрээс 10 хоршоо оролцож, бүс нутгийн онцлог болсон, байгальд ээлтэй, бүтээгдэхүүнүүдээ танилцууллаа.

May be an image of leather and text

Үзэсгэлэнд малын гаралтай бүтээгдэхүүн, уламжлалт хэв шинжийг шингээсэн хувцас үйлдвэрлэл, эрүүл мэндэд тустай амин дэм зэрэг олон төрлийн бүтээгдэхүүн багтсан бөгөөд иргэд худалдан авч, хоршоологчдын үйл ажиллагаатай газар дээр нь танилцаж байна.

May be an image of 3 people, map, newsroom and text

Энэхүү арга хэмжээний зорилго нь Хангайн бүсийн аймаг, сумдын хөгжлийн бодлого төлөвлөлт, төр, хувийн хэвшлийн хөрөнгө оруулалтын хүрээнд бүс нутгийн үйлдвэрлэл, үйлчилгээ эрхлэгчдийн үйл ажиллагааг танилцуулах зорилготой. Мөн орон нутгийн бизнес төслүүдийг олон нийтэд танилцуулж, хөрөнгө оруулагчдыг татах, хамтын ажиллагааг хөгжүүлэхэд чухал ач холбогдолтой юм.

May be an image of 3 people and text that says '최회 た5 БУСЧИЛСЭН БУСЧИЛСЭНХЕГЖЛИЙН хегжлийн УНДЭСНИЙ» УНДЭСНИЙХУРЭЭЛЭН ХУРЭЭЛэН EESICAH САНГАЙ МАГ XOHI АйН Б ТУНштЯ УЭЭСГЭЛэн APX АРХаНгАЙ АЙМАГ ΘιлΕ i ш TAMINH Архангайд Уйлдвэрлэв Т-давхарт だ 20 20 apenel หาน. Хугаша ΛΗΜΙΑ зевлепии ХАНГАЙН БУСИЙН ЗΘВЛΘЛ ΑΝΧДΥΤΑΑΡΧΥΡΑЛΣΛΑΝ ХУРАЛДААЯ АНХДУТААР'



Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна