“Бүсийн зөвлөл анхдугаар хуралдаан”-ыг бүс тус бүрээр зохион байгуулахаар болсны дагуу “Хангайн бүсийн зөвлөл анхдугаар хуралдаан” өнөөдөр эхэлж байна.
Энэ үеэр бид УИХ-ын гишүүн П.Мөнхтулгаас зарим зүйлсийн талаар тодрууллаа.
Тэрбээр, анхдугаар бүсийн зөвлөлийн хурал үргэлжилж байна. Бид бүсчилсэн хөгжлийн загвараар урагшлахаар болсон. Энэ хүрээнд анх удаа хангайн бүсэд Засгийн газар өөрөө ирж хуралдаж байна.
Хөдөө орон нутагт аж амьдарч буй иргэдийн амьжиргааг дээшлүүлэх олон санаа төслийг ярилцлаа. Үүнээс жишээ болгон дурдахад, хөдөө үйл ажиллагаа явуулж байгаа компаниуд аж ахуйн нэгж, ажил олгогч нарт татварын хөнгөлөлт үзүүлэх, бүсчилсэн татвар ногдуулах асуудлыг ярьж байна.
Мөн авто замын шинэчлэлийн талаар хэлэлцлээ. Үүний үр дүнд Архангай аймгийн Тэрхийн цагаан нуураас Баянхонгор аймгийн 4-5 сумдыг дайраад аймгийн төвтэй холбогдож буй зам бий.
Наадмын амралтаар олон жуулчид хангайн бүсийг зориход Лүн, элсэн тасархай хүртэл түгжирдэг. Тэгэхээр энэ түгжрэлийг саармагжуулахын тулд лүн чиглэлд зургаан эгнээ авто замтай болно. Бид эхний ээлжинд Лүнгээс Хархорин хот хүртэлх автозамын зураг төслийг хийлгэж эхлэхээр шийдвэр гаргалаа.
Хангайн бүс хонь ямаагаараа улсдаа тэргүүлдэг. Тиймээс бог малын түүхий эдүүдийг яаралтай боловсруулах үйлдвэрийг гурван аймгийн төв дээр барихаар шийдсэн. Аль нэг аймгийг сонгож хөдөө аж ахуйн томоохон паркийг байгуулах техник эдийн засгийн судалгааг хийх шийдвэр гарлаа" гэв.
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэл бичигдээгүй байна