“Хангайн бүсийн зөвлөл анхдугаар хуралдаан” өнөөдөр Архангай аймгийн Ара арена цогцолборт эхэлж байна.
Тус хуралдааны үеэр Өвөрхангай аймгийн Засаг дарга О.Пүрэвдоржтой ярилцлаа.
Тэрбээр, "Монгол Улсын Засгийн газраас тэргүүлэх 14 мега төсөлд манай хангайн бүсээс уламжлалт мал аж ахуйн үйлдвэрлэлийг дэмжих, Шинэ Хархорум хотыг бий болгох хоёр томоохон асуудал орсон.
Энэ удаагийн бүсийн чуулганд маш олон хүмүүс оролцож байна.
Манай хангайн бүсийн онцлог нь өөрөө нийт Монгол Улсын 240 мянган малчин өрхийн 49 мянган малчин өрх нь бол хангайн бүсийн гурван аймагт байгаа. Тэгэхээр бид яах аргагүй малчин түмнийхээ ахуй амьжиргааг дээшлүүлэх, малын гаралтай түүхий эд арьс шир боловсруулах үйлдвэрийг байгуулах асуудал бол нэг номерын асуудал байна.
Үүний хүрээнд зөвхөн хангайн гурван аймаг гэлтгүйгээр хамтын ажиллагаатай нэг салбар дээрээ нэг бодлоготой байх ёстой.
Хоёр дахь эдийн засгийн гол салбар бол аялал жуулчлалын салбар. Аялал жуулчлалын салбараа хөдөө аж ахуйн салбартай цуг хөгжүүлж байж хангайн бүсийн гурван аймаг маань төсвийнхөө орлогыг өөрөө бүрдүүлэх боломжтой болж байгаа юм" гэлээ.
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэл бичигдээгүй байна