Архангай аймаг, "Ара" цогцолборт өнөөдөр зохион байгуулагдсан Бүсийн зөвлөлийн Анхдугаар чуулганы Хангайн бүсийн чуулганы үеэр УИХ-ын гишүүн С.Ганбаатартай ярилцлаа.
-Бүсчилсэн хөгжил дээр таны анхаарч байгаа гол зүйл юу байна вэ?
-Өнөөдөр хангайн бүсэд улсын төсвөөс нэг их наяд төгрөг тавьсан. Аймаг орон нутагт жилдээ 80-90 тэрбум төгрөг тавьж байгаа. Энэ их мөнгө өнөөдөр аж ахуй эрхлэгчид, ЖДҮ, бизнес эрхлэгч, өрхийн аж ахуйтан малчдад хүртээлгүй юм шиг чимээгүй алга болчхоод байна.
Энэ тухай мэдээллүүдээ иргэдэд ил тод ойрхон мэдээлэхээс эхэлж ажлаа хий. Энэ дарга нарт зориулсан мөнгө биш шүү гэдгийг анхааруулмаар байна.
Технологийн шийдэл болон гадаад зах зээлийн гэрээ, хүний нөөцийн бодлогыг сайд нар шийдэх ёстой. Энэ асуудлаа яаралтай шийдэх хэрэгтэй.
Манай хангайн бүсэд 100 мянган тонн малын гаралтай түүхий эд жалганд хаягдаж байна. Үүнийг дэлхийн зах зээлийн үнээр ярих юм бол энэ нь өөрөө 450 сая доллар болно. Үүн дээр анхаарах хэрэгтэй.
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
202.126.90.187
Энэ дандаа өнгөрсөн хойно бусдийн буруутгаад хашгирч байхий.нэг ч болох ноо ажлыг хариуцаад хийгээч
Хариулах