Удахгүй УИХ-д танилцуулагдаж, Стратегийн ордод тооцогдох 39 ордын нэг нь болох Төгрөг нуурын орд 2012 онд Сингапурын хөрөнгийн биржид 250 сая ам.доллараар зарагдсан гэсэн мэдээлэл олон нийтийн анхаарлын төвд байгаа билээ. Энэ асуудал цаашид хэрхэн шийдэгдэх, төр Стратегийн ордод тооцсоны дараа 34 хувиа олж авч чадах эсэх гэх мэт маш олон асуулт энэ сэдэв дээр хариултаа хүлээж байна. Тэгвэл бид энэ удаад асуудлыг өөр талаас харж, Х.Баттулга Төгрөг нуурын ордыг яг зарсан уу гэсэн асуултыг асууж байна.
Өнгөрсөн гуравдугаар сарын сүүлийн амралтын өдрүүдэд /30,31/ ураны эсрэг тэмцэгчид эрс идэвхжиж, суртал ухуулгаа өргөн хүрээтэйгээр хийж эхэлсэн. Хоёр хоногийн дараа буюу дөрөвдүгээр сарын 2-ны өдөр ЗГХЭГ-ын дарга Н.Учрал Төрийн ордонд мэдээлэл хийж, Төгрөг нуурыг ордыг Ерөнхийлөгч асан, УИХ-ын гишүүн Х.Баттулга зарсан. “Зарах зарахдаа Виржини арал, Сингапур, Хонгконгод бүртгэлтэй компаниудаар дамжуулж, үндэстэн дамнасан санхүүгийн схем хийж, 250 сая ам.доллароор зарсан нь үнэн” гэж мэдэгдсэн байдаг.
Тэрбээр “Энэ асуудлаа цэгцлэхэд Х.Баттулгад 7 хоногийн хугацаа өгье” гэсэн бөгөөд харин энэ хугацаа нь дуусахын өмнөх өдөр Х.Баттулга “Өрөг.мн” сайтад ярилцлага өгч, “ЗГХЭГ-ын дарга нь босож ирээд Төгрөг нуурын ордоо өг гээл хүн гүтгэж байна. Үнэхээр минийх юм бол 100 хувь буцааж өгье. Бусад нь бас 100 хувь өгчих гэж би уриалмаар байна. Судалгаагаар 40 гаруй гишүүн уул уурхайн лиценз эзэмшдэг гэсэн. Улсдаа, Баялгийн сандаа бүгд өгье. Хэрвээ Төгрөг нуурыг минийх гэж нотолбол би 100 хувь өгнө” гэж хариу мэдэгдсэн.
Харин энэ сарын 9-ний өдөр буюу “Долоо хоног” нь дууссаны дараах мэдэгдэлдээ Н.Учрал “Х.Баттулга өөрийн 90 хувь, “Ард” А.Батсүх 10 хувь эзэмшдэг “Камекс” ХХК компанийнхаа охин компанитай Барилга хот байгуулалтын сайд байхдаа “Монголд ашигт малтмалын лиценз өгөөд оронд нь барилга, орон сууц бариулах” гэрээг байгуулж, Төгрөг нуурын ордын лицензийг өгсөн. Энэ компани нь Хонконгийн биржээр “Мин хин уотерворкс” компанид 250 сая ам.доллараар зарсан. Энэ “Мин хин уотерворкс” компани нь лиценз авсныхаа дараа нэрээ хоёр удаа өөрчилсний дараа Сингапурын хөрөнгийн биржид бүртгэлтэй компанид 100 хувь шилжсэн. Тэр компанийн эзэд нв Баттулгын Намуун, Лим нар байсан. Улмаар энэ компани зургаан жилийн дараа Монголын компанид үнэ төлбөргүйгээр шилжиж ирсэн” гэж мэдэгдсэн юм.
Түүний хэлсэн баримтуудаас үзэхэд, Х.Баттулга үнэхээр Төгрөг нуурын ордыг авсан нь үнэн байна. Гэхдээ Н.Учралын хэлсэн үндэстэн дамнасан офф шор компаниудыг дамнасан схем ашигласны дүнд одоо охин нь эзэмшиж байгаа гэж ойлгогдож байна.
Эргэлзээ эндээс эхэлнэ. Н.Учрал сайд энэ асуудлыг анх сөхөгдөхдөө Х.Баттулга Төгрөг нуурын ордыг “Хонконгийн биржид 250 сая ам.доллараар зарсан” гэж хэлсэн. Сүүлд “Төгрөг нуурын орд Х.Баттулгынх” гэж нотлохдоо ч “Зарсан” гэж давтсан. Тэгсэн мөртлөө “Төгрөг нуурын орд таных гэдгийг нотоллоо” гэж хэлсэн. Энэ бол Х.Баттулга ордыг зараагүй гэсэн үг. Тэгэхээр Х.Баттулга хэнд 250 сая ам.доллараар зарсан байж таарах вэ. Н.Учрал сайдын олсон баримтуудаар бол Х.Баттулга ордыг өөртөө зарсан байх магадлал өндөр харагдаж байна. Өөрөөр хэлбэл, бирж дээр гаргаж зарсан болж жүжиглээд 250 сая ам.долларын үнэлгээ бий болгосон гэсэн үг. Төрд авлаа гэхэд энэ хэмжээний өр төлж байж авах нөхцлийг Монголын төрд үүсгэсэн гэсэн үг. Стратегийн ордод авах хэлцэлд орлоо гэж бодоход энэ 250 сая ам.доллар нөгөө талд том давуу тал болно.
Хуулиараа бол Н.Учрал сайд Төгрөг нуурын ордыг Х.Баттулга авч, 250 сая ам.доллараар зарсныг л нотолсон болохоос одоо Х.Баттулгынх хэвээрээ байгаа гэж нотолж чадаагүй. Ард нь Х.Баттулга байгаа гэж хардаж байгаа, энэ ч угаасаа үнэний хувьтай л гэж байгаа болохоос хуулиараа Х.Баттулга одоо эзэмшдэггүй юм чинь “Төгрөг нуурын орд Х.Баттулгынх” гэж нотолж чадахгүй. Шүүхээр орсон ч “Х.Баттулгынх биш” гэж гарах нь тодорхой.
Тиймээс одоо нэг л арга байгаа нь 250 сая ам.доллараар зарсан нь худал байсан гэдгийг нотлох явдал. “Мин Хын уотерворкс лимитед” биржээс 250 сая ам.доллараар авсан ордоо яагаад үнэ төлбөргүй буцааж өгөв” гэдэг асуултад л хариулчихвал Төгрөг нуурын ордыг үнэгүй буцааж авна. Х.Баттулгын өөрийнх нь хэлсэнчлэн, "Маш их мөнгө" болох 250 сая ам.доллараар орд авчихаад өч, төчнөөн жил ашиглахгүй байлгаад байгаа нь ч наймаа бодитой эсэхэд эргэлзэх том шалтгаан мөн. Гэхдээ нотлох хэрэгтэй. Тэгж чадвал Төгрөг нуурын ордыг шийдсэн практикаа ижил төстэй өөр хэрэг дээр ашиглах жишиг бий болгоно.
Төр өөрөө энэ хэргийг илрүүлье гэсэн эрмэлзэлтэй байх нь их чухал. Х.Баттулгатай холбоотой асуудал улс төртэй холбоотой болдог жамтай. Тийм ч учраас Төгрөг нуурын орд улс төрийн тохиролцоонд ашиглагдаж, Х.Баттулгын хуурамчаар бий болгосон байж болзошгүй 250 сая ам.доллар хүсэж байснаар нь бодит болж биежих вий гэсэн болгоомжлол байгааг үгүйсгэмээргүй байна. Тэгэхээр, энэ хэрэгт хэрхэн хандах нь өнөөгийн төр буюу төрийн эрхтнүүдийн ажил байдал, хандлагыг харах нэг боломж.
Хууль зүйн сайд О.Алтангэрэл энэ сарын 03-ны өдөр өгсөн ярилцлагадаа Төгрөг нуураас төр ямар ч тохиолдолд хувь эзэмшинэ гэсэн мэдээлэл өгсөн. Тодрүүлбал тэрбээр “Төгрөг нуурын орд зарагдсан гээд больж хаяхгүй шүү дээ. Хүн юмаа хулгайд алдчихаад “Өө өөр хүнд зарчихсан юм байна, авахаа больё” гэдэггүй биз дээ. Түүн шиг хэчнээн олон улсын биржид гарсан байсан ч гэсэн хэлцэл хийх ёстой. Ард түмэн хувиа олж авах ёстой” мэдэгдэж байсан юм. Тэгвэл одоо түүнд шинэ зорилго гарч ирээд байна. Тэр нь 250 сая ам.доллараар зарсан нь жүжиг байсан гэдгийг нотлох явдал юм. Тэгвэл Төгрөг нуурын орд улсын мэдэлд үнэгүй буцаж ирнэ. Харин гэм буруутнууд хариуцлагаа хүлээх нь тодорхой.
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
66.181.187.47
Женко Баттулга залуу байхаасаа л 17 жингэлэг спиртийн хэрэгт холбогдож байсан хотын хулигаан, санаа гэж собак болсон хүн юм байна, ерөнхийлөгч хийж байхдаа л короногийн үеийн далимдуулж өөрийн эдлэн газар руугаа тог цахилгаан, зам татуулаад амжсан биз дээ
Хариулах66.181.187.154
Зарж болохгүй гэсэн хууль байсан бол ч буцааж болно. Яг тийм хууль дүрэм байна уу
Хариулах103.10.21.24
За зүдэрлээ байгаарай. Их хувьчлалыг ан ын. зандаахүүгийн Энхболд эхлүүлсэн гэдэг хүүхэд залуучуудын театрыг Сосорбарам, чихэр боовны үйлдвэр одоогоор өгөөж эрлийз нөхөр багаа гэсэн. ХИД. хүнсний их дэлгүүрийг х.баттулга. говийг ан ын Гончигдорж, ....гэх тэт ихэвчлэн ан ынхан шүүдээ.
Хариулах202.126.88.100
Энэ ек байхдаа их хулгай хийсэн шунал тачаал нь ихэдсэн аймшиг
Хариулах103.57.94.36
Хүний гараар л хийлгэсэн байгаа даа
Хариулах202.55.188.107
Бүх үйлдвэр аж ахуйн газар бүгд хувьчлал нэрээр хулгайлсан нөхдийн ихэнх нь 90 оны үед МАХН-ын дарга сайд тэдний хамсаатнууд шүү дээ. Баттулга тэр үед өндөр албан тушаал хашиж байгаагүй. Өмч хувьчлал хэний заавраар явагдсаныг эхлээд ярь.
Хариулах103.212.118.168
Тийм тантай санал нэг байна .Бүх албан газарт намын үүрийн үйлдвэрийн дарга нар бүгд МАНын дарга нар байсан. Тэд л хувьчилж авсан .Бараг 95%ийг МАНын дарга нар авсан даа . Тэгээд төмрийн хогонд ачуулсан гэж байгаа ..
202.126.90.58
Женко ерөнхийлөгч байхдаа их юм хийсэн байх өө.
Хариулах103.57.94.95
Хамт ажиллаж байсан өчнөөн хүмүүс байж байгаа шдээ.үйлийн үрээс зугтах боломжгүй
Хариулах202.126.90.53
Ха ха хүүхэд хуурч байгаа аятай жүжиг тавьчих гэж
Хариулах93.229.88.66
nuguu mongol ylna uriatai erunhiilugch er ni yu l hiigeed yvsiin de ai huurhii bidnii mongolchuud
Хариулах213.55.189.12
Хуурамчаар зарна гэж байхгүй хужаа нарын талд ажилладаг хүн...хужаа хүргэнтэй ураг барилдаж хужаа хурдтай болсон шүү тэрбайтугай их юум хийсэн хулгайч
Хариулах202.126.90.55
Хүрэн нүүрсний орд гэсэн одоо ашиглаж байгаа юм уу