Нийтийн эзэмшлийн зам талбайд байрлуулсан зөвшөөрөлгүй гэх ТҮЦ-үүдийг өнгөрсөн өдрүүдэд нүүлгэж, замыг чөлөөлсөн. Асуудалтай холбогдуулан хотын дарга Х.Нямбаатараас тодруулахад дараах хариултыг өглөө.
Тэрбээр "ТҮЦ бол 1990-ээд оноос эхэлсэн түргэн үйлчилгээний цэг. Одоо орчин цагт ямар ч ариун цэврийн байгууламж байхгүй. Ариутгал, татвар байхгүй.
Иргэдийн чөлөөтэй зорчдог талбайнууд дээр барьчихсан. Тэнд байгаа хүн өдөр тутамдаа хүнд бэлэн болон хагас боловсруулсан бүтээгдэхүүнийг гараас гарт өгч байгаа юм. Энд ариун цэврийн ямар аюулгүй байдал байгаа юм бэ. Энэ боломжгүй.
Иргэд талбай гараад чөлөөтэй явахад амар байна гэдэг зүйлийг хэлж байна. Би бүх ТҮЦ эрхэлдэг иргэдэд хэлсэн. Манай Нийслэлийн Засаг даргын тамгын газар дээр ирж уулзахад нь хэлсэн. Манай Тамгын газрын дарга Амгалан хоёр санал тавьсан.
Нэгдүгээрт, дипломтой ч бай, дипломгүй ч бай бүх хүнийг Нийслэлийн төр захиргааны байгууллагад ажилд авъя. Нийтийн тээвэрт, Ус сувагт, орон сууцны конторт, Тамгын газарт, Нийтлэг үйлчилгээний газар, Тохижилт үйлчилгээний газарт ажилд авъя гэсэн. Миний сая дурдсан Нийтийн тээвэр, ОСНААУГ гэхэд хоёр, гурван сая төгрөгөөс дээш цалинтай.
Хоёрдугаарт, үнэхээр бизнес эрхэлье гэж байгаа бол Нарантуул дээр бүтэн жилийн түрээсийг чинь төлөөд өгье гэсэн. Үгүй гэсэн. Ерөөсөө ийм байна. Гэтэл энэ улс өөрийн гэсэн хуультай, дүрэмтэй, журамтай. Хэдэн хүн дураараа байгаад байж болох юм уу.
Тэгвэл хэдүүлээ чи, би гэхгүй ТҮЦ-тэй байя. Зарчмын ялгаагүй шүү дээ. Бусдын эрхээр чиний эрх хязгаарлагдана шүү дээ. Энэ үйлдлийг би анархизм гэж байгаа юм.
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
202.131.240.138
Худлаа шоудхаа боль. Үзэмж сайтай ТҮЦ-үүдийг байлгах хэрэгтэй. Үнийн хөөрөгдлийг барьж байдаг нь ТҮЦ шүү. Том том дэлгүүрүүд бараагаа үнэтэй зарах гээд хөөлгөж байгаа юм.
Хариулах66.181.161.82
Энэ цагийн аугаа их хүмүүн их Богд эзэн Чингисийн залгамж халаа Путины зарчмаар ажилладаг Трамп шиг шийдвэр гаргадаг Си дарга шиг зангарагтай ийм сайхан Нямбаатар даргаа дэмжин дэлгэрүүлж дэмжицгээе.Заваарсан муусайн ТҮЦ сээ салах гэж бас байдагаа муусайн үмхийрсэн ТҮЦ д тамхи ширхэглэн зарна архи пиво зарна бүүр даварцан гөлөгнүүд байлаа.Миний хайрт дотно туйлын гоё эрс шийдэмгий хатан зоригт монголын нийслэлчүүдийн хайрыг татагч дуугарвал хэрэгжүүлдэг дугтарвал унагаадаг минжий хангай мэт уужим сайхан дарга мину шийдвэрээсээ бүү буц одоо ганц түрхрээд түүхий эд ундаа архи пивоны шил авдаг газруудыг ганц цохилтоор сөнөө.Би таныгаа шүтэж л биширч л хайрлаж л дурлаж л алхсан газраас тань адис авч яваа хөөн хайрт даргаа ТҮЦ дээ Дундговь Дорноговь Өмнөговь аймаг руу түлшний хэрэгцээнд ачуулаарай.ТҮЦ эрхлэгч үмхий авгайчуул одоо боль гэртээ харьцгаа та нар зулын гол болж чадах юм уу? тэгвэл миний хайрт даргаар бүү оролдоорой би сөрөг суулт өлсөглөн зарлий шүү.
Хариулах66.181.161.227
Teneg mal