Ухаа худагийн асуудлаар УИХ-д тогтоолын төсөл өргөн бариад 31 хонож байна. Энэ талаар ХЗДХ-ийн сайд байр сууриа илэрхийлэв.
О.Алтангэрэл: “Ухаа худаг”-ийн асуудлыг өргөн бариад 31 хонож байхад УИХ-аас тов өгөхгүй, хэлэлцүүлэхгүй байна. Хэлэлцэх тов гарахгүй байвал би цаашид өдөр болгон зарлаад явъя.
Ажлын хэсгийн дүгнэлт гарчихсан шүү дээ. Энд хууль зөрчсөн байж болзошгүй. Зарим тохиолдолд гэми хэргийн шинжтэй байж болзошгүй зүйл яригдаж байна. Үүнийг яагаад хэлэлцэхгүй байгаа юм.
Монголын ард түмний хүртэх ёстой баялгийн талаарх асуудлыг ярьж байхад дунд нь ямар нэг байдлаар сарнисан. Ямар нэг улс төрчдийн хоорондын дайсагнасан асуудал, өөр бусад зүйлээр далдалсан, цаг зуурын чимээ шуугианд саатмааргүй байна.
-Төгрөг нуурын ордтой холбоотой асуудал дээр та ямар мэдээлэлтэй байгаа вэ?
-Н.Учрал сайд Засгийн газрын хуралдаан дээр Төгрөг нуурын орд газартай холбоотйой шалгах ёстой материалууд байна гэж танилцуулга хийсэн.
Эдгээр танилцуулгад дурдсан үйл баримт хэрвээ үнэн бол мөнгө угаахтай холбоотой гэмт хэрэг байж болзошгүй зүйлүүд ч ярьсан. Үүнийг хууль хяналтынхан шалгах ёстой. Миний ойлгосноор Н.Учрал сайд энэ материалуудыг АТГ-т шилжүүлсэн гэж ойлгосон.
-П.Батчулуун эмчийг суллах процесс хэрхэн явагдаж байгаа вэ?
-П.Батчулуун эмч “Хорих ял эдлэх боломжгүй өвчний жагсаалтад багтсан өвчтэй” гэдэг дүгнэлт гарсан. Ялаас чөлөөлөгдөх өвчтэй хүн нэг хоног ч илүү хоригдож болохгүй. Шинжээчийн дүгнэлт гарсны дараа шүүхээр шийдвэрлэгдэж суллагдана" гэлээ.
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэл бичигдээгүй байна