Б.Дэлгэрсайхан "Эрдэнэс Тавантолгой" ХК өөрсдөө “Нүүрсний хулгай” хийж болно гэчихэв үү

Zuv.mn
Өчигдөр 10 цаг 00 минут

“Нүүрсний хулгай” нь нүүрсийг хулгайлж зарах биш, тээврийн зардлыг өсгөх явдал гэдгийг монголчууд бүгд мэддэг болсон билээ. Сүүлийн хоёр жил гаруйн хугацаанд болж өнгөрсөн “Нүүрсний жагсаал”, түүнээс улбаалсан бариа, тавиа, мөрдлөг шалгалтууд, “Нүүрсний сонсгол”, шүүх хурлаас бид энэ талаар хангалттай ойлголттой болцгоосон.

Тэгвэл энэ зарчмаар үйлдэгддэг “Нүүрсний хулгай” одоо ч “Эрдэнэс Тавантолгой” ХК-д хэвээр байгаа гэдгийг УИХ-ын гишүүн Б.Пүрэвдорж өчигдөр Чуулганы хуралдаан дээр илчлэв.

Тодруулбал, тэрбээр “Уурхайгаас төмөр зам хүртэл 1 сая 78 мянган төгрөгөөр тээвэр хийж байна. Төмөр замаас хил хүртэл дөрөвхөн км газар 1.8 сая төгрөгөөр тээвэрлэж байна. Дандаа дарга нарын компани тээвэр хийдэг. Монголын ард түмэнд ирэх ашгийг замаас нь ингэж хулгайлахаар яаж ашиг ирэх юм бэ. Дөнгөж 93000 төгрөгийн ногдол ашиг өгч байгаа. Гэрээг нь асуудалгүй хийж өгдөг, хулгай хийдэггүй байвал ЭТТ жилд 350000 төгрөг биш, доод тал нь сая төгрөгийн ногдол ашиг асуудалгүй өгнө. Тиймээс Биржийн хууль өөрчлөхөөсөө өмнө ЭТТ дээр байгаа авлигаа цэгцэл” гэсэн юм.

Хачирхалтай нь, Зам тээврийн сайд Б.Дэлгэрсайхан түүний асуултад “ЭТТ ХК өөрөө тендер зарлаад тээвэр хийх компаниа сонгодог. Даргын компани тээвэр хийж байгаа эсэхийг мэдэхгүй. Ард нь чухам хэн байдгийг хуулийн байгууллага тогтоох байх. Үнийн хувьд эргэж харах зүйл байгаа” хэмээн тун тайвнаар хариулж байх юм.

“Нүүрсний хулгай” бол ард түмэнд очих мөнгийг замаас нь авч байгаа хэрэг. Энэ талаар ард түмний төлөөлөл болсон Парламент дээр яригдахаас илүү өөр өндөр түвшинд ярих газар байхгүй. Гэтэл Зам тээврийн сайд нь хулгайг “Эрдэнэс Тавантолгой” ХК өөрсдөө хийж байгаа бол хамаагүй гэх ухааны байр суурь илэрхийлэх нь хэр зохистой вэ.   



Сэтгэгдэл (4)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
  • 178.174.229.45
    3 цагийн өмнө

    ENE HUN CHIN UURUU AVILGACHIN MONGOLIIN TUMRIIN HUDRIIG HUJAAD ZUUGUUD DUUUSGAJ BGAA ULAAN LUIVARCHIN SHUU DEE UUNEES UUR HUN BHGUI LDEE ARDIIN NAMD GUTAMSHIGTAI

    Хариулах
  • 202.126.91.97
    8 цагийн өмнө

    Тээврийн үйл ажиллагааг мэргэжлийн логистикийн компаниар гүйцэтгүүлэх хэрэгтэй

    Хариулах
  • 103.212.119.104
    21 цагийн өмнө

    болж байсан одоо ч болж байгаа байх ч болно . энэ бол монголын хуульд захирагдсан буюу монголын хууль энэхүү байдалд нэгэнт эргэж буцалтгүй захирагджээ.

    Хариулах
  • 15.204.89.144
    21 цагийн өмнө

    Хууль тогтоох байгуулгын хүмүүс буюу улс төрчид нь хулгайг хийсээр л байна өөрчлөлт хийхгүй бол ард түмэн хэзээ ч хамаагүй босох хэрэгтэй...

    Хариулах